Үйл явдал1 мин унших

"Харанга"-ын фэн гишүүд стрессээ тайлав

"Харанга"-ын фэн гишүүд стрессээ тайлав
"Харанга"-ын фэн гишүүд стрессээ тайлав
ТОВЧХОН
  • УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Одхүү нар «Харанга» хамтлагийн улаан фэн ажээ.
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Одхүү нар «Харанга» хамтлагийн улаан фэн ажээ. Тэд саяхан УДЭТ-т болсон тус хамтлагийн «Амьдрал» тоглолтыг үзэж, стрессээ тайлсан байна. УДЭТ-ын 80 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтын тасалбар 100   мянган төгрөгөөр борлогдсон. Тиймдээ ч ёстой л гал улаан фэнүүд нь цугласан биз. Тэдний дунд буй төрийн түшээд уянгын дуунд тайвширч, рок дуунаас нь кайфыг мэдэрч байгаа их л доргио харагдаж байв. Чуулганы танхимаас театрын зааланд ирсэн гишүүд бас хөлсөө гартал бүжиглээд амжсан шүү.
Эх сурвалж
Өглөөний сонин

Сэтгүүлч ts8060