Үйл явдал1 мин унших
130 хүүхэд цэцэрлэгт явах боломжтой боллоо

ТОВЧХОН
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны хүүхэд багачууд цэцэрлэгтэй болжээ. Шинээр байгуулагдсан 171 дүгээр цэцэрлэг өнгөрсөн баасан гарагт үйл ажиллагаагаа эхлүүлж, эцэг эхчүүд, хүүхэд багачуудын магнайг тэнийлгэсэн юм. Тус цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны заводын орчимд сүндэрлэжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн ортой цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр тус хорооны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн 130 нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
Эх сурвалж
Нийгмийн толь
Нийгмийн толь
Сэтгүүлч ts8060
