Үйл явдал1 мин унших
Хөрөнгийн биржийн бүртгэлээс 79 мянга 545 ширхэг хувьцаа хаслаа

Хөрөнгийн биржийн бүртгэлээс 79 мянга 545 ширхэг хувьцаа хаслаа
ТОВЧХОН
- Санхүүгийн зохицуулах хорооноос Сүүлийн үед нэлээд хэдэн компанийн үнэт цаасны арилжааг зогсоогоод байсан.
Санхүүгийн зохицуулах хорооноос Сүүлийн үед нэлээд хэдэн компанийн үнэт цаасны арилжааг зогсоогоод байсан. Тухайлбал, Сөдөт ХК, Булган-гурил тэжээл, Хэрэглээ импекс, Монгол мах экспо ХК-ийн үнэт цаасны арилжааг өнгөрсөн сарын 15-ны өдөр зогсоосон. Дээрх компанид хяналт шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй тул арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн сэргээжээ. Тэгвэл энэ удаад Жол ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хаслаа. 2011 оны зургадугаар сарын 24-ний хувь нийлүүлэгчдийн хурлын есдүгээр тогтоолыг үндэслэн тус компанийн гаргасан нийт 79.545 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хассан байна.
Эх сурвалж
Ардчилал сонин
Ардчилал сонин
Сэтгүүлч ts8060
