Үйл явдал1 мин унших

Цөмийн аюултай материал ашигладаг өөдгvй жvжигчид байгааг онцолжээ

Цөмийн аюултай материал ашигладаг өөдгvй жvжигчид байгааг онцолжээ

Цөмийн аюулгvй байдлын талаар дээд хэмжээний уул­залт Сөүл хотноо хоёр дахь өд­рөө үргэлжиллээ. Энэ өдрийн уул­зал­таар цөмийн аюулгvй байдлын салбар дахь vндэс­ний арга хэмжээ, цөмийн физикийн аюулгvй байдлыг бэх­жvvлэхэд олон улсын хам­тын ажиллагааны оролцоо зэр­гийг хэлэлцжээ.


Улс орнуудын тєрийн тэр­гvvнvvд энэ үеэр цөмийн тер­роризмын аюулын эсрэг хамтдаа тэм­цэх шаард­лагатай талаар мэдэгдлээ. БНСУ-ын Ерєнхийлєгч Ли Мён Бак “Цөмийн терроризм хам­гийн том аюул хэвээр бай­на” гэж хэлсэн байна.

АНУ-ын Ерєнхийлөгч уулзалтад оролцогсдод хан­даж, “Цөмийн аюултай материалыг ашиглах, түүний боловсруулалтыг нэмэх санаагаа муухан нуудаг өөдгvй жvжигчид дэлхий дээр одоо ч гэсэн байна. Хэдэн зуун мянган энгийн номхон иргэнийг хөнөөхийн тулд ганц атга ийм материал бай­хад л хангалттай. Энэ бол хэтрүүлэг биш, гашуун үнэн” хэмээв.

Сөүлийн дээд хэмжээний уулзалтад 53 орны тэргүүн, олон улсын дөрвөн бай­гууллагын төлөөлөгчид оролц­жээ. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид цөмийн физикийн аюулгvй байдлыг нэмэг­дүүлэх, цөмийн тер­роризмын аюулыг бууруулах талаар нэгдсэн дүгнэлт гаргасан.

Түүнчлэн дээд хэмжээний уул­зал­тад оролцогч орон бүр цөмийн аюулгvй байдлын талаар үндэсний меморан­думтай болох аж. Сөүлийн уулзалтад Хойд Солонгос, Иран улс урьдын адил оролцохоос татгалзжээ. Гэх­дээ Пхеньян саяхан уран баяжуулахаа зогсоосон гэж мэдэгдээд, Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээчдийг эх орондоо урьсан билээ. Харин Иран улс уран баяжуулахаа зогсоох төлөвгүй байна.
 

Сэтгүүлч ts8060

Цөмийн хаягдалХолбоотой мэдээ

  1. 2024
  2. 2023
  3. 2020
  4. 2017
  5. 2016

Дата архиваас

  1. 2012
  2. 2011