Байр суурь1 мин унших

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцлэв

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцлэв

НББСШУ-ын байнгын хорооны хуралдаанаар Даатгуулагч, Ажил олгогч талуудаас Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх зарыг УИХ-ын Тамгын газраас хэвлэл мэдээллээр нээлттэй, хугацаатай зарлан явуулснаар НББСШУ-ны Байнгын хороонд  холбогдох байгууллагаас нийт 19 хүнийг тодорхойлж  саналаа ирүүлсэн байна. Ингэснээр  Байнгын хорооны гишүүд ажил олгогчийн төлөөлөл 3 гишүүн, даатгуулагчийн төлөөлөл 3 гишүүнийг  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг дэмжиж тус бүрд нь  саналын хуудсаар санал хураалгав. Саналын хуудсыг тоолсноор Ажил олгогчийг төлөөлж Шувууны хайрга ХХК-ийн захирал Ванчинхүүгийн Ганбаатар, Кассандра Монголиа ХХК-ийн ерөнхий захирал Жанчивдоржийн Батбаяр, Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Домбонгийн Үүргийнтуяа, Даатгуулагчийг төлөөлж Сэлэнгэ Транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Дагвадоржийн Дулмаа, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Цэндсүрэнгийн Отгонбаяр, МҮЭХ-нй дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гишүүдийн олонхийн дэмжлэг авч уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Сэтгүүлч ts8060