Онцлох мэдээ2 мин унших
Д.Доржпүрэв: Үйлдвэрлэсэн эрчим хүчээ бүрэн ашиглаж чаддаггүй

Сэтгүүлч zaya
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч zaya
Уг хуулийн төсөлд эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг таван бүлэгтэйгээр хуулийн төсөл боловсруулсан бөгөөд хуулийн зорилт нь эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, илүү үр ашигтай зүй зохистой хэрэглэх, эдийн засгийн сонирхлыг бий болгоход чиглэгдсэн юм.
Энэ хууль бараг 10 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн суурь хүчин чадал 2012 оны байдлаар 973 мвт, харин оргил ачаалал нь 951 мвт хүрч, оргил ачаалалын 20 гаруй хувийг импортоор авч байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал болж байна.
Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил тутамд 7-9 хувь өсч байгаа. Бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах, нөхөн сэргээгдэх болон бусад эрчим хүчний нөөцийг ашиглан шинэ эх үүсвэрүүдийг бий болгох, эрчим хүчний нөөцийг зохистойгоор ашиглаж эхлэх шаардлага ихээр тулгарч байна.
Энэ хуулинд цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчний хэмнэлтийг голлон анхаарч байгаа. Тиймээс эрчим хүч хэмнэх хуулийн төсөл юм. Гол зорилго нь одоо хэрэглэж байгаа техник тэхнологийн шинэчлэлийг хийх, шинээр ашиглагдах тоног төхөөрөмж, үйлдвэрлэлүүдийн эхлэлийг тавих юм.
Эрчим хүчээ хэмнэлттэй ашигласнаар иргэд, үйлдвэрүүд зардлаа хэмнэх боломжийг олгох давуу талтай.
Оргил ачаалалын 18-21 цагийн хоорнд эрчим хүчийг хэмнэх уриалга иргэдэд тавьсан. Хамгийн гол нь үргүй зардал гаргахгүй байх.
Залгаад орхисон утас цэнэглэгчээ салгах, уртасгагч залгуураа ашиглаагүй үед унтрааж байх, зурагтаа удирдлагаар нь биш залгуураар нь унтраах гэх мэт уриалга эрчим хүч хэмнэх томоохон алхам мөн хэрэгжүүлэхэд хялбар. Тиймээс иргэд маань санаачлагатай байх хэрэгтэй байна.
Мөн Хуулийн төсөлд үүрэг хүлээсэн этгээд буюу их хэмжээний эрчим хүч хэрэглэгч аж ахуй нэгж, үйлдвэрлэлд санал тавьж байгаа. Үүнд дулаанаа алдахгүй байх болон эрчим хүчээ хэмнэхэд нь туслах зөвлөгөөг санаачлан гаргасан.
Хаврын чуулганаар хэлэлцүүлэх болно. Батлагдах юм бол 2014 оны нэг сараас хэрэгжиж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.