Байр суурь5 мин унших
О.Баасанхүү: МАН-ынхан "Н.Энхбаяр даргыг хурдан үхээсэй" гэж залбирч байгаа байх

Сэтгүүлч Oyunbileg
Одоохон...
Байр суурь5 мин унших

Сэтгүүлч Oyunbileg
-Энэ удаагийн сонгууль хоёр намын хувьд мөнгөөр дэнчин тавьж байгаа бол бидний хувьд амиар дэнчин тавьж байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр даргын биеийн байдал нэлээд ноцтой байгаа. Таван удаа эмнэлгийн шийдвэр гарсан, 64 кг хүртэл турчихлаа. Төр байгаа л юм бол Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг батлах ёстой. Үүнд гурван шалтгаан бий. Нэгдүгээрт 2002 оны Эрүүгийн хуулиас болоод судалгаагаар 3000 хоригдол автоматаар нэмэгдсэн. Хуулийг өөрчилье гэхээр “өөр гоё хуультай болно” гээд суугаад байх юм.
Түүнчлэн төр хүчтэй байгаа бол уучилдаг, өршөөдөг байх ёстой. Хэрэв хүчгүй бол шоронжуулж, хорино. Тиймээс төрийн хүчтэй байгааг нотлох хэрэгтэй юм. Өмнө нь хүүхэд хүний аминд хүрч болно гэсэн заалт байсан. Үүнээс болж ноцтой хэргүүд гарсныг санаж байгаа байх. Эдгээр хэргээс айхдаа Өршөөл үзүүлэх хуулийг гаргахгүй гэчихсэн. Нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа болохоор уг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Түүнээс биш Н.Энхбаяр даргатай холбох шаардлагагүй. Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн байдал маш ноцтой болчихсон байгаа. Ардын намынхан “Н.Энхбаяр даргыг хурдан үхээсэй” гэж залбирч байгаа байх гэж боддог. Ер нь амьд гэрч хэнд хэрэгтэй юм бэ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр
-Би өнөөдөр (өчигдөр) уулзсан. Манай намынхан Н.Энхбаяр дарга дээр очсон. Дарга маань байхгүй ч бид хүнээ нэр дэвшүүлсэн. Намын дарга ямар эрүүл, хүчтэй хүн байлаа. Гэтэл өнөөдөр хүн танихын аргагүй болчихсон байна шүү дээ. Энэ хүнийг их доромжилж, гишиглэж байгаа нь харамсалтай.
-Үгүй.
-Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа гэхэд Н.Энхбаяр даргыг суллагдана гэж харахгүй байна. Н.Энхбаяр даргад зориулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг санаачлаагүй. Н.Энхбаяр дарга энэ хуулиар суллагдахгүй болов уу. Учир нь гэмт хэрэг хийсэн хүн энэ хуульд хамрагдах болохоос биш, нотлогдоогүй санагдах байдлаар гэмт хэрэг хийсэн гэж үздэггүй. Хуульч хүний хувьд хэлэхэд энэ үгийг хариуцлагатай хэлж байна. Энэ хэргийг шалгасан, мэдсэн хүмүүс Сүхбаатарын одонгоос авахуулаад өндөр шагнал авч байгаа шүү дээ. Ард түмэн харж байгаа байх. Ардын намын эхлүүлсэн хэлмэгдүүлэлтийг Ардчилсан намынхан үргэлжлүүлж буйг зогсоох хэрэгтэй. Бид хэлмэгдүүлэлтийг зогсоохын тулд явна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг битгий улстөржүүлээрэй гэж хэлмээр байна.
-МАНАН-г арилгахын тулд өөрсдөөсөө хамаарах бүхий л алхмыг хийж байгаа. МАНАН өөрөө далд систем учир арилгахад бэрх. Оюутолгойн асуудлыг шийдэж чадахгүй байгаагийн цаана МАНАН-гийн нөлөө бий. МАНАН-тай тэмцсэн хүн нь өнөөдөр шоронд байна.
-Хүн бүр өөрт хамаарах бүхий л боломжоороо ажиллаж байна. Олон хүн дотор янз бүрийн сонирхолтой хүмүүс байгаа болохоор бүрэн дүүрэн ажиллаж байна гэхэд хэцүү.
-Үгүй шүү. Хүнийг шүүмжлэх амархан. Ингэж шүүмжилж байгаа хүмүүс өөрсдөө юу хийсэн юм бэ. Албан тушаал авсан, аваагүйдээ огт хамаагүй. Шадар сайд, Сангийн сайд байна уу хэн нь ч бай шударга бус үйл ажиллагааны эсрэг тэмцэж байна. Бид өмнө нь 15 олигархийг нэрлэж байсан. Гэтэл энэ тоо нэмэгдээд 20 болчихлоо шүү дээ.
-Дэлхийн жишиг бий л дээ. Аливаа мөнгөний талаар асуулт асуудаг. Тухайлбал Герман улсад гэхэд 30, 40 мянган ам.долларын гүйлгээнд асуулт асуудаг юм. Үүн шиг 20 сая төгрөгийн гүйлгээнд “Энэ мөнгө яаж орж ирсэн бэ. Хэрхэн олсон бэ” гэдгийг асуух юм. Харин тухайн хүн хариулах үүрэгтэй. Тийм бол ямар ч асуудалгүй. Гэхдээ худлаа ярьчихвал Германы туршлагаар хэрэг үүсгэдэг.
Тийм учраас 20 сая төгрөгийн гүйлгээнд хяналт тавина гэхээс илүүтэй тухайн хүмүүс үнэнээ хэлчихэд л болно. Гурван өөр эх сурвалжаас 20 сая төгрөг орж ирж болно шүү дээ. Үүнийг нь асуухад л хангалттай. Манай улсад нэг утгагүй заалт бий. Шалгаж байна гэхээрээ хорьдог, хорихоороо залхааж, айлгадаг. Ийм байдлаас болж хүмүүс шалгуулахаас айдаг юм. Шалгуулж байна гэвэл тухайн хүний нэр төр, амьдралыг нь өөрчилчихдөг. Тэгээд бурууг нь тогтоогдчихвол уучлалт гуйхгүй орхидог. Миний хувьд 20 сая төгрөгт хяналт тавихыг зөв алхам гэж харж байна.
-Ийм асуудлыг бусад оронд их амархан зохицуулсан байдаг. Банкны ажилтан хадгаламж эзэмшигчээсээ асууна. Харин банкны ажилтан холбогдох байгууллагад мэдээлнэ. Хэрэв банкны ажилтан зориуд худал мэдээлэл өгвөл өөрөө хэрэгт орно. Тухайн хадгаламж эзэмшигчээс хуулийн байгууллага асуухгүй. Банкны ажилтан асуух учир хүндрэл учруулахгүй болов уу.
Бид “Чингис” бондыг оруулж ирсэн.
-Энэ асуудлын тухайд бид Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дэмжих хэрэгтэй гэж үзээд байгаа. Бид “Чингис” бондыг оруулж ирсэн. Гэтэл “хар жагсаалт”-д орчихвол үлдсэн бондоо авна гэсэн ойлголтгүй болно. Тэгэхээр энэ хуулийн төслийг дэмжих ёстой.
-Хүн аливаа нэр томъёог хэрэглэхдээ болгоомжтой байх ёстой. Байхгүй зүйлийг олон дахин хэлэхэд байгаа юм шиг болчихдог гэдэг дээ. Монгол Улсад терроризм гарч ирнэ гэдэгт итгэдэггүй. Учир нь хоёр том хөрш маань шүүлтүүр хийдэг болохоор тэр. Харин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх боломж нээлттэй харагдаад байна. Иймээс уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар бид дархлаа хийнэ гэсэн үг. Энэ нь зөв юм.