Үйл явдал1 мин унших
Ахмадууд баяраа тэмдэглэлээ

2011.09.10.
Ноён сумдын ахмадуудад УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан ахмадын баярын мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Өмнөговь аймгийн Ноён сумын ахмадууд 8 дугаар сарын 31-нд ахмадын баяраар чууллаа. Чуулганы үеэр олс таталт, цагираг шидэлт, хөл бөмбөгийн тэмцээнүүд болж баг тамирчид тэмцээнд идэвхтэй оролцлоо. Энэ өдөрлөгийн арга хэмжээнд тэмцээн уралдааны зардлыг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан ивээн тэтгэсэн юм. Үүнд ахмадууд талархан, баярын өдрийн тэмцээн уралдааны талаар хуучлах яриатай, энгэртээ медальтай гэр гэрийн зүг сэтгэл дүүрэн хөдөллөө.
Сэтгүүлч ts8060
