Invalid YouTube URL
-Эдийн засгийн байнгын хорооны хаврын чуулганд хэлэлцүүлж буй хуулиудын хамгийн том нь энэ хууль. Хөрөнгийн зах зээлийг идэвхитэй хөдөлгөөнд оруулах зорилгоор үнэт цаасны хууль өргөн баригдаад явж байгаа.
Энэ хууль Засгийн газраас өргөн баригдаад ажлын хэсэг эдийн засгийн байнгын хороон дээр гараад дэд ажлын хэсгүүд ажилдаа орсон. Дэд ажлын хэсэг өргөн барьсан хуультай холбоотойгоор бусад мэргэжлийн болон олон нийтийн байгууллагын хүмүүсийн санаа бодлыг нэгтгэх ажлууд явагдаж байна.
-Одоогийн байдлаар ажиглаж байхад үнэт цаасны тухай хуульд айхтар саад, хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. Ер нь аль ч нам монгол орны эдийн засгийн хөгжилд ач холбогдол өгөх томоохон хуулиудыг дэмжих бодлого барьж байгаа.
Үнэт цаасны тухай хууль гарснаар хамгийн наад зах нь 1072 ширхэг хувьцаа эргэлтэд орох боломж бүрдэнэ. Дээр нь Оюутолгойн хөрөнгийг монголын хөрөнгийн биржээр дамжуулж худалдах асуудал яригдана.
-Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн өөрчлөлтийг ганцхан асуудал дээр оруулсан. Тэр нь төрийн өмчийн оролцоо нь 49-өөс хэтрэхгүй гэсэн асуудал байгаа. Энэ хуулийг хэлэлцэхэд мэдээж гадна талаас нь харж байсан томоохон гадаадын хөрөнгө оруулагчдад нааштай үр дагавар өгсөн. Монголын эдийн засгийн байдлын талаар хэлэлцэж байгаа Лондонгийн уулзалтын мэдээг харж байхад нилээд хүмүүсийн итгэлийг төрүүлсэн болов уу гэж бодож байна.
-Газар бол үндсэн хуулийн дараа орох том хууль. Ажлын хэсэг байгуулагдан гурван удаагийн хэлэлцүүлэг хийгдээд байна. Хэлэлцүүлгүүд өөр өөрийн онцлогтой. Эхлээд хууль зүйн талаас нь, дээр нь бэлчээрийн газрын зөв зохистой хуваарилалт, эргэлтэд оруулах асуудал. Мөн 0,7 га газрыг эргэлтэд оруулах, газраар эдийн засгийн эргэлтийг сайжруулах боломжийн асуудлууд хэлэлцэгдэж байна.
Газрын тухай хууль маш олон парламентийг дамжин хэлэлцэгдсээр өнөөдрийг хүрсэн. Одоо ч мэргэжлийн хүмүүс, иргэд яарах шаардлагагүй, нилээн сайн ярих ёстой гэдэг асуудлыг тавиад байгаа учраас энэ хаврын чуулганаар ажлын хэсгүүд ажлаа явуулдгаараа явуулна. Хэрэв боломж байвал хаврын чуулганы төгсгөл хавиар анхны хэлэлцүүлгүүд явагдах байх.
Эдийн засгийн байнгын хороо гадаадын хөрөнгө оруулалтыг анхаарахаас гадна гадаадын экспортын чиглэлд багасаад буй энэ үйлдвэрлэл гол нэрийн бараануудын борлуулалт муудаад байгаа энэ нөхцөлд бид Монгол Улсын эдийн засгийг тодорхой түвшинд байлгах, унагаахгүй байх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө УИХ, Засгийн газар ажиллаж байгаа гэж харж байгаа.
Чингис бондын санхүүжилтээр бид монголд тулгараад буй гол бэрхшээл ашигт малтмалыг гадагш нь борлуулах, экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгох тээврийн асуудал шийдэхийн тулд дэд бүтцийн асуудлыг хамгийн түрүүнд анхааралдаа аваад ажиллаж байна.
Мөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарах ёстой. Ганц гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэхээс гадна дотоодын байгаа нөөцөө зөв зохистой ашиглах, үр ашигтай зарцуулах механизмыг дотооддоо хайх зайлшгүй шаардлагатай.
-Нэгдүгээрт боловсролын асуудал үнэхээр хүнд байна. Манайд өндөр зэрэглэлийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бааз суурь төгс болж чадахгүй байгаа. Дээр нь маш олон хүмүүс, ажиллах хүч гадагшаа гарсан.
Энэ ажиллах хүчийг татаж авчрах нөхцөлийг бид тэр болгон бүрдүүлж чадахгүй байна. Үүнийг бүрдүүлэхийн тулд эрх зүйн талаасаа тэр хүмүүсийн сонирхлыг татахуйц хэмжээний санхүүгийн болоод цалингийн нөхцөлийг нь бэлэн болгож нийтэд зарлах ёстой. Мөн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх боломж хурдаа гүйцэхгүй байгаа.
-Ер нь бол статистикийн мэдээгээр ажилгүй иргэдийн тоо буурч байгааг үгүйсгэх аргагүй. Яагаад гэхээр дахин сургалтууд нилээн их хэмжээгээр явж, тэр сургалтад ажилгүй иргэд олноороо хамрагдаж байна. Мөн шинэчлэлийн Засгийн газрын ажлын байруудыг олноор бэлтгэх, нийлүүлэх тэр төсөл хөтөлбөрүүд нэгэнт хэрэгжих шатандаа ороод эхэлчихсэн учраас олон хүмүүс өөрсдийнхөө хүчийг үнэлэх гэж тодорхой түвшний бизнесүүдийг хийгээд эхэлчихлээ. Энэ нь өөрөө ажилгүйдлийг багасгах суурь нь болж байна. Нэг ёсондоо бие биенээ нөхөж ажилладаг үйлдвэрлэлүүд бий боллоо.
-Хөдөө аж ахуйн бирж дөнгөж сая байгуулагдаад албан ёсоор нээлтээ хийсэн. Манай холбогдох Мэргэжлийн байгууллагын хүмүүс Японы хөдөө аж ахуйн биржийг судлаад ирсэн. Тэр хүмүүс өнөөдрийн манай байгуулж байгаа бирж дөнгөж эхлэл юм байна.
Үүнийг илүү сайжруулах хэрэгтэй. Манай хөдөө аж ахуйн бирж яг сонгодог утгаараа ажиллах юм бол хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг хөдөөгийн малчдын амьдралд маш том хувь нэмэр оруулна гэсэн зөвлөмжийг өгсөн байна лээ.
-Уул уурхайтай дүйхүйц хэмжээний валютын эх үүсвэрийг олох боломж бол хөдөө аж ахуйн салбарт байна гэж үзэж байгаа. Тэр нь бол ноолуур, ноос. Ноосоор бид эцсийн бүтээгдэхүүн гаргах процессийг маш хурдан хийж чадах юм бол уул уурхайгаас өөр эх үүсвэрүүдийг бүрдүүлэх боломж хөдөө аж ахуйн салбарт асар өндөр бий. Үүнийг бид нар араас нь дагаж явахдаа биш, тэр шинэ дэвшилтэт технологийг маш яаралтай ижил түвшинд худалдаж авах эх үүсвэрүүдийг л олох нь чухал байгаа.
-Миний харж байгаагаар бол хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн илүү өндөр чадавхитай салбар болгож хөгжүүлэх боломж байна уу гэвэл байгаа. Ганцхан бид өнөөдөр хэт тооны хойноос хөөцөлдсөн, хоёрдугаарт хөдөө аж ахуйн салбарт байгаа гол нэрийн түүхий эдээ боловсруулах үйлдвэрүүд нь унасан байгаа учраас хөгжлийн дахин нэг үе бий болгох зайлшгүй шаардлагатай болоод байгаа.
Тиймд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд өнөөдөр уул уурхайн хэмжээнд ирж чадахгүй байна. Үүнийг хийх гарц нь Засгийн газар, УИХ зөв хууль эрх зүйн орчныг нь бэлдэж өгөөд тэрэнд оруулж буй хөрөнгө оруулалтыг нь хандив юм уу халамж бишээр хөгжүүлэх нь чухал.