Үйл явдал1 мин унших

Д.Оюунхорол гишүүний төрсөн өдөр

Д.Оюунхорол гишүүний төрсөн өдөр
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Алс баруун хязгаар Завхан нутгаас гурван удаа УИХ-д сонгогдсон төрийн дархан түшээ Д.Оюунхоролын төрсөн өдөр өнөөдөр тохиож, УИХ-ын дарга чуулган дээр баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлжээ.

Хөдөө нутгаас сонгогчдын саналаар торойн гарч гурван удаа  сонгогдоно гэдэг эмэгтэй хүний хувьд тийм ч амар даваа биш. Түүнийг анх парламентад сонгогдож байсан 2000 оны үед өнөөдрийнх шиг жендэрийн ойлголтоор эмэгтэйчүүдийг хүчтэй дэмжих хандлага байсангүй. Тэгэхээр ёстой л  бор зүрхээрээ, эрчүүдтэй мөр зэрэгцэн Их хурлын босгоор алхаж орж ирсэн хүчирхэг эмэгтэй. Тиймдээ ч түүнийг “Төмөр хатагтай” гэлцдэг биз ээ.

Нийгмийн халамж, анхаарал шаарддаг эмзэг бүлгийг дэмжих хуулиудыг санаачлан батлуулж, энэ чиглэлээр лобби хийхдээ гаргуун, жинхэнэ “Төмөр хатагтай”-н зангаа харин ч нэг гаргаж чаддаг гэж төрийн түшээд-ангийн нөхөд нь үнэлдэг юм билээ.

Д.Оюунхорол саяхан МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэж  өгсөн. Тус холбоог хоёр жил хагасын хугацаанд удирдахдаа өмнө байгаагүй шинэ имижийг бүрдүүлж, бэхжүүлж, нийгэмд таниулж чадсан гэж саяхан болж өнгөрсөн НАМЭХ-ны VI чуулганы төлөөлөгчид сайшаажээ. Үнэхээр ч Д.Оюунхорол хатагтай зөвхөн НАМЭХ-д  төдийгүй МАН, цаашлаад Монголын төрд тод томруун орон зайгаа нэгэнт бий болгожээ.

Сэтгүүлч zaya

Улстөрчийн ХөрөгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2018
  4. 2016

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2014
  4. 2012
  5. 2011
  6. 2010
  7. 2009