Байр суурь11 мин унших

Д.Дамба: Бид 164 тэрбум тонн нүүрсэн дээр сандайлсан тэнэгүүд гэгдэхээсээ өмнө эрчим хүч үйлдвэрлэх ёстой

Д.Дамба: Бид 164 тэрбум тонн нүүрсэн дээр сандайлсан тэнэгүүд гэгдэхээсээ өмнө эрчим хүч үйлдвэрлэх ёстой
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Д.Дамба

Монголын уул уурхайн өнөөгийн байдал, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар зэрэг асуудлаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Д.Дамбатай ярилцлаа.

-Монголын нүүрс дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа алдаж байна гэж ярих боллоо. Ганц нүүрс үү. Бусад зүйлээрээ ч иймэрхүү байдалд хүрчихээд байна уу. Ер нь Монголын уул уурхай дэлхийн зах зээл дээр ямархуу байр суурь эзэлж байна вэ?

-Уул уурхайн салбар 2014 он гарсаар хэвийн л үйл ажиллагаатай явж байна. Гэхдээ нүүрсний салбар зогсонги байдалд орчихсон байна. Энэ нь зах зээл дээр унаад буй үнэ ханштай холбоотой. Тиймээс компаниуд нүүрсээ борлуулах боломжгүй болчихоод байна. Борлуулчихаар алдагдал хүлээчихнэ. Нүүрсний үнэ ханш унана гэдэг манай улсаас тийм ч хамааралтай зүйл биш. Дэлхийн зах зээлийн үнэ ханш гэж ярьдаг ч үүнийг голлон тохируулагч нь Хятад. Үүнд Хятадын боддого нөлөөлөөд байна уу, ямар нэгэн байдлаар нүүрсний үнэ өсөхгүй байна. Энэ байдал удаан үргэлжилбэл дотоодын уул уурхайн компаниуд хүнд байдалд орно л доо. Гэхдээ бид дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ унасан ч өөрсдөөс шалтгаалах зүйлээрээ гаргаж буй бүтээгдэхүүнийхээ зардлыг бууруулах арга хэмжээг судлах хэрэгтэй байна. Ингэж чадвал өрсөлдөх чадварт маш том түлхэц болох учиртай. Дэлхийн зах зээл дээр манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар тийм ч сайнгүй байгаа.

-Өрсөлдөх чадвараа өсгөхийн тулд бид өөрсдөөс шалтгаалах ямар арга хэмжээг авч болох вэ. Мэдээж тээвэр ложистикийн асуудал үүнд хөндөгдөх байх?

-Бид маш өндөр өртөгтэй бүтээгдэхүүн гаргадаг. Тухайлбал, дэлхийн зах зээлд нүүрсний ханш жаахан буурахад манай дотоодын компаниуд нүүрсээ худалдаж чадахгүйд хүрч байна шүү дээ. Энэ нь бид өртөг өндөртэй бүтээгдэхүүн гаргаад байгаагийн илрэл юм. Тэр дундаа тээврийн өртөг дэндүү өндөр. Нэн түрүүнд тээврийн өртөг зарддыг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд төмөр замын тээвэрт шилжих ёстой. Гэтэл 2010 онд батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах боддогод төмөр замыг өргөн царигаар барина гээд заачихсан. Энэ заалт үндсэндээ Монгол Улсын ашигт малтмалыг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөж байна гэж хэлж болохоор болчихоод байна. Өөрөөр хэлбэл, өргөн царигтай төмөр замаар бид ашигт малтмалаа тээх боломжгүй. Тээлээ гэхэд Хятадын хил дээр очоод бүх ачаагаа буулгана. Дахин ачна. Эсвэл дугуй солино.

Ингэхээр цаг хугацааны хувьд алдагдал хүлээнэ. Энэ хэрээр зардал нэмэгдэнэ гэсэн үг л дээ. Тиймээс царигийн асууддыг яаралтай шийдэж, нарийн төмөр замыг тавих шаардпагатай байна. Өрсөлдөх чадварын тухай ярихад манай нүүрснээс зэсийнх илүү сайн байна. Гэхдээ мөн л нүүрсний адил тээвэрлэлтийн асуудал нь хүнд. Тиймээс ганц нүүрс бус бүх төрлийн ашигт малтмалыг дэлхийн зах зээлд гаргаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тээвэрлэлтийн асуудал чухал байна. Нөгөө талаар олон улсын гэрээ хэлэлцээр, тээвэр ложистикийн байгууллагын үйл ажиллагаа, хил гаалийн нэвтрүүлэх чадвар гээд олон хүчин зүйл ашигт малтмалыи экспортод нөлөөлж байгаа учраас энэ бүхиийг шат дараатайгаар зөв голдиролд иь оруулах хэрэгтэй байна. Ялаигуяа хил гаалийи иэвтрүүлэх чадвар тааруу байгаа. Мөн тээвэр логисткийн асуудал ямар ч хууль зохицуулалтгүй байиа. Энэ бүх болж бүтэхгүй байгаагаа цэгцдэн олон улсын жишигт иийцүүлмээр санагддаг.

-Бүгээгдэхүүнээ экспортолж байгаа компаниуд татварын хөнгөлөлт эдэлдэг үү?

-Татварын хөнгөлөлт эдлэх нь бүү хэл, төрийн зүгээс татварын дарамт үзүүлж байна. Экспортын татвар бол угаас байх ёстой зүйл. Гэтэл дэлхийн аль ч оронд байдаггүй бодлого, аргачлалаар татвар ноогдуулдаг. Тухайлбал, ашигт малтмалын тээврийн зарддыг гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ дээр нэмж байгаад нийлбэрээс нь татвар тоопдог.

Зардлаас татвар авдаг ийм тогтолцоо дэлхий дээр Монголоос өөр аль ч улсад байдаггүй. Ашиг орлогоос татвар авдгийг мэдэхээс зардоаас татвар авч байна гэж би хаана ч сонсоогүй. Энэ бол татварын орлогыг нэмэгдүүлж, данхайсан төсвөө хаах гэсэн нэг оролдоого болохоос ямар нэгэн аж ахуйн нэгжийг дэмжсэн бодлого биш. Энэ мэт зүйлийг болимоор байна. Нөгөө талаар гаалийн ажил үйлчилгээний хураамж гэж бий. Нэг үгээр хэлбэл гаалийн байгууллагынхны өөрсдийнх нь олдог орлого гэх үү дээ. Хуучнаар бол нэг вагоноос төдөн төгрөг гээд бараа материал хилээр давуулсны хөлс болгон авдаг байсан даа. Тэрийг экспортолж буй ашигт малтмалынх нь тоо хэмжээнд уялдуулчихсан.

Ингэхээр тонн тутамд нь 1500 төгрөг. Энэ бол өндөр татвар шүү.

Улсын хэмжээнд 20 сая тонн нүүрс экспортоллоо гэхэд 30 тэрбум төгрөг болно, Энэ бага мөнгө биш. Зөвхөн гаалийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авч буй ажлын хөлс гэсэн үг. Энэ мэт утгагүй олон татвар манай ашигт малтмалын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Төрөөс нь ийм дарамт үзүүлээд байхад дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэдэг хэцүү л дээ. Товчхондоо Монголын эдийн засаг муу хэлүүлдэг ч энэ салбарт ажиллаж буй хэдэн уурхайчны хөдөлмөр, эх орны минь ашигт малтмалаас хамааралтай.

Тиймээс ашигт малтмалаа ахиу дөхүү гаргаж байж эдийн засаг сайжирна. Аль болох зардал чирэгдэл багатайгаар экспортолж байж өрсөлдөх чадвар нэмэгдэх учиртай.

Нөөц ашигласны татварыг ноогдуулахдаа мөн л буруу тооцож байна. Тухайлбал, зэс, цайраас татвар авахдаа Лондонгийн хөрөнгийн биржийн ханшид тулгуурлан тооцдог.

Гэтэл тэнд цэвэр 999-ын гулдмай зэс, цайрын үнэ байдаг. Харин манай уурхайнуудын гаргаж байгаа бүтээгдэхүүн бол баяжмал шиг хагас боловсруулсан бүтээгдэхүүн. Үүнд их ялгаа байна. Манай бүтээгдэхүүнүүд цаана очоод хайлуулах үйлдвэрт ордог, тэгж байж цэвэр гулдмайн хэмжээнд хүрнэ. Гэтэл хайлуулах үйлдвэрт орсон зарддыг мөн л бүтээгдэхүүний үнэд шингээн татвар авдаг. Мөн тухайн баяжмал доторх ашигт болон хорт хольц гэж бий. Хорт хольцыг хасч тооцон татвар ноогдуулдаг нь дэлхийн жишиг. Гэтэл энэ манайд огт хэрэгждэггүй.

Үүний баталгаа нь “Эрдэнэт” үйлдвэр.

Энэ үйлдвэр гаалийн татварт 13-15 хувийг төлдөг. Хуулиараа бол дээд тал нь 10 хувийг төлөх ёстой. Цайр ч мөн 10-аас дээш хувийн татвартай. Учир нь хайлуулах үйлдвэрийн зарддыг хасч тооцохгүй байгаагаас ийм өндөр татвар төлж байна. Үүнийг мэдсээр байж болиулахгүй байгаа нь аж ахуйн нэгжүүдийг төр “шулж” байгаагийн илрэл. Энэ мэтээр өрсөлдөх чадварыг нь дотооддоо хаачихаад байна шүү дээ.

Мөн далайд гарцтай болохын тулд Тяньжины боомт дээр талбай авсан гэж олон жил ярилаа. Өдий хүртэл ажил хэрэг болоогүй л байна. Тиймээс энэ талаар Хятадтай сайн ярилцаж шийдэх хэрэгтэй юм. Бид далайд гарцтай болж байж л Япон, Солонгос руу бүтээгдэхүүнээ гаргах тухай ярина. Харамсалтай нь тийм боломж бололцоо бидэнд өнөөдөр алга. Энэ мөн л өрсөлдөх чадварт нөлөөлж байна. Түүнээс уг бүтээгдэхүүн нь тийм муу биш. Монголын зэс сайн, нүүрс чанартай. Гагцхүү төрөөс эрхзүйн болон татварын дэмжлэг хэрэгтэй байна.

-Саяхан Ашигт малтмалын тухайн хуульд өөрчлөлт оруулж алтны татварыг бууруулсан. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татах зөв арга мөн үү. Хожим нь улсын төсөв алдагдалд орох юм биш биз?

-Тоон утгаар нь авч үзвэл тийм байх талтай. Гэхдээ манай алт хулгайн замаар далд эдийн засагт орчихоод хил гаалиар маш их гарч байна. Баригдсан нь л мэдэгддэг болохоос баригдахгүйгээр хэчнээн хэмжээний алт гадагшаа гарсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Манай улс 2005 онд 20 гаруй тонн алт Монголбанканд тушаадаг байсан. Түүнээс хойш хэд хэдэн өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, үнийн өонцгой татвар гээд үнийн өсөлттэй холбоотой 68 хувийн татвар байсан. Мөн “урт нэртэй” хууль батлагдсан. Энэ бүх зүйлээс хамааралтайгаар байр суурь гахаж эхэлсэн. Хууль журмаар явдгууд нь болиод, зарим нь нь далд эдийн засагт шийлжсэн.

Үүнийг буцааж цэгцэнд нь оруулахын тулд алтны татварыг бууруулах шаардлагатай байсан. Ингэснээр Монгол улс хожино уу гэхээс алдахгүй. 1990-ээд онд алтны татвар байсан. Тэр үедп манай улсад алтны ямар нэгэн асуудал гардаггүй байсан. Татварыг бууруулснаар далд эдийн байхгүй болгож, бүх хүн монголбанканд алтаа тушаахад саадгүй болсон. Нөгөө талаар Монгодбанкинд дахь алтны хэмжээ нэмэгдсэнээрээ Монгол Улсын төгрөгийн ханшийг чангаруулахад нэмэр болно.

-Монголбанкин дахь алтны хэмжээг нэмэгдүүлнэ гэж яриад байна. Ингэснээр төгрөг чангарахаас гадна ямар давуу талтай вэ?

-Төвбанкиндаа алтны нөөц арвинтай байх тусмаа гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдахад боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, их хэмжээний зээл тусламж авахад тэр алт барьцаа болдог.

Дэлхийн аль ч улсад очсон ам.доллараар  арилжаа хийж болдог. Ам.доллар яагаад дэлхийд ноёрхсон бэ гэдэг нь АНУ-ын банкинд байгаа алттай холбоотой. АНУ банкиндаа маш их алттай бөгөөд түүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Миний сонссоноор 1800 тонн алттай гэдэг юм билээ. Иймээс л ам.доллар дэлхийд ноёрхлоо алддаггүй юм шүү дээ.

-Ашигт малтмалын тухай хуульд оруулсан шинэчлэлийг “Оюутолгой”-д зориулсан хэмээн багагүй шүүмжлүүлсэн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол төгрөгийг чангаруулах гэсэн нэг алхам. Түүнээс “Оюутолгой”-д огт хамааралгүй. “Оюутолгой” тусгай гэрээтэй. Гэрээндээ таван хувиар татвар төлнө гээд заачихсан. Түүнийхээ дагуу  л төлнө. Хоёрдугаарт, зөвхөн Монголбанкинд алтаа тушаасан тохиолдолд 2.5 хувийн татвар төлж, хөнгөлөлт эдэлнэ. Харин “Оюутолгой” Монголбанкинд нэг грамм алт ч тушаахгүй. Тушаах ч ёсгүй. “Оюутолгой”-н алт чинь зэсийн баяжмал дотор байдаг. Харин түүнд нь ногдуулан алтыг агуулгаар нь бодож, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн таван хувийн татвар ногдуулж байгаа. Түүнийгээ л авна. Харин “Оюутолгой” алтны татвараа багасгая гэж бодвол Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр барих ёстой. Тэгээд зэсээ хайлуулсан нөхцөлд алтыг ялгаж авах ёстой. Түүнээс баяжмалаас алт ялгаж авах ямар ч технологи байхгүй. Харин “Оюутолгойд” хөнгөлөлт үзүүлж буй хэрэг бус. Харин “Оюутолгой”-г Монголд эцсийн бүтээгдэхүүн хийхэд шахалт үзүүлж буй хэрэг. Алтны жижиг компани, хувиараа алт олборлогчдод илүү боломж олгох юм. Татвар ийм бага болчихоор хүмүүс тэнэг биш л бол хараар хилээр гаргаж, эрсдэлтэй алхам хийхээ болино. Үүний тод жишээ одоо мэдрэгдэж байна. Энэ хууль батлагдаад сар ч хүрээгүй байхад энэ оны эхний сарын тайлангаар Монголбанкинд нэг тонн алт тушаасан байна. Энэ нь өмнөх онуудад тушаасан алтны бүтэн жилийнхээс гурав дахин өндөр үзүүлэлт.

-Монголбанкин дахь алтны нөөцийг арвижуулна. Алт нөөцөл нө гэж яриад байгаа нь хэр зөв вэ. Дэлхийн зах зээл дээр алтны ханш унавал эрсдэл хүлээх аюултай учрах юм биш биз?

-Ер нь цэвэр аз туршсан зүйл л дээ. Гэхдээ гайгүй байх. Миний ойлгож буйгаар дэлхийн зах зээл дээрх алтны ханш сүүлийн 20 жил унасангүй. Намайг “Бороо гоулд”- ын алтны үйлдвэрийн дарга байхад нэг унци алт 300 ам.доллар байсан. Гэтэл одоо 1200 ам.доллар болсон байна. Тиймээс юу юугүй ханш нь уначихна гэж бодохгүй байна. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр нүүрснийх шиг огцом хэлбэлздэггүй болохоор эрсдэл нь харьцангуй гайгүй гэж бодож байна. Тэр дундаа энэ сарын 10-ны байдлаар зэс, цайр, хөнгөн цагаан, алт зэрэг металлын ханш дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. Тиймээс айж болгоомжлоод байх хэрэггүй.

-Нүүрсний салбар Монголд төдийгүй дэлхийд мэдрэгдэж байгаа энэ үед “Соа1 Mongolia 2014” буюу олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган болох гэж байна. Өнгөрсөн онд батлагдсан хөрөнгө оруулалтын тухай хууль гадаадын хөрөнгө оруулагчдад хэр ээлтэй болсон гэж бодож байна вэ?

-Энэ нэлээн нааштай хууль болсон. Төрийн оролцоог багасгаад зогсохгүй хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй болсон. Мөн томоохон хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлын баталгаа нөхцөлийг бий болгож өгсөн. Харин хөрөнгө оруулахыг хүссэн компанид тавих босго нь нэлээн өндөр байгаа юм. Үүнийг жаахан бууруулах байсан юм. Гэхдээ эхний ээлжинд болгоомжилсон байх л даа. Яваандаа энэ босгыг багасгах ёстой. Тэгвэл хөрөнгө оруулагчдад илүү боломж олгоно. Ингэснээр томоохон хөрөнгө оруулагчдыг татах боломж улам - бүрдэх юм. Хөрөнгө оруулагчдыг Монголд үйл ажиллагаагаа явуулахад тулгардаг олон асуудлыг шийдвэрлэж өсгөсөн болохоор гадаадын хөрөнгө оруулалт сайжирна гэдэгт би итгэж байна. Эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн боддогыг саяхан баталсан.

Энэ бодлого хувийн хэвшил, бизнесийнхэн рүү чиглэсэн болж чадсан гэдэгт итгэж байгаа. Боддогодоо зохицуулан ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гишүүн байгууллагуудаас ирсэн саналыг нэгтгэняаманд хүргүүлсэн. Яам ажлын хэсэг байгуулсан. Шинэчлэлийн Засгийн газар хууль эрхзүйн орчныг сайжруулах тал дээр нэлээн анхаарч ажиллалаа.

-Манайулсын эрчим хүчний салбар хүнд байдалд байгаа. Сүүлийн жилүүдэд дотоодын эрчим хүчний хэрэглээгээ хангаж дийлэхгүй, импортоор цахилгаан авчбайна. Энэ байдлаас гарахад уул уурхайн салбарынхны дэмжлэг туслалцаа их байша байх. Эрчим хүчний нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч байгаа юм бол оо?

-Хоёр үе шаттай ажил хийх хэрэгтэй байна. Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт     ордог. 160 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Ийм их нөөцтэй атлаа эрчим хүчний хомсдолтой байна гэдэг бидний унхиагүй байгаагийнх. Одоо эрчим хүчний цахилгаан станцуудыг байгуулах шаарддагатай байна. Олон жил ярьсан V цахилгаан станцаа хурдан баримаар байна. Мөн орон нутагт жижиг цахилгаан станц олныг баримаар байна.

Эрчим хүчний нүүрсээ өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах хамгийн боломжит арга бол эрччи хүч үйлдвэрлэх явдал. Тиймээс энэ ажлыг бид цаг алдалгүй хийх ёстой. Үүнд хувийн хэвщлийнхнийг чөлөөтэй оролцуулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг үүн рүүгээ татах хэрэгтэй.

-Цахилгаан станцуудаа барьчихвал түүхий эд нь манайд хэр арвин байдаг юм. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, гадаадад экспортлох боломжтой юм уу?

-Станцуудаа л барьчихвал дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, экспортлох ч боломжтой. Эрчим хүчийг экспортолно гэдэг хамгийн амархан. Нүүрс экспортлох гэж төмөр зам энэ тэр гэж байгаа шиг асуудал үүсэхгүй, Цахилгааны утас татаад л болно шүү дээ.

Мөн атомын цахилгаан станц барих ёстой. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад манайх шиг, Орос шиг нүүрс шатаагаад, цахилгаан станц байгуулаад, хүлэмжийн хий агаарт цацаж эрчим хүч гаргаж байгаа улс цөөхөн байна. Ялангуяа Европын орнуудад нүүрсээр ажилладаг цахилгаан станц гэж алга. Олонхи нь атомын станцтай. Атомынх гэхээр л нөгөө газар хөдиөлт энэ тэрээс болсон дэлбэрэлтээр хүлээн авч болгоомжилдог. Манайд байгалийн сөрөг нөлөөллүүд харьцангуй гайгүй болохоор тийм зүйл гарахгүй шүү дээ. Бид үүнийг олж харах ёстой. Манайдуран болон газрын бусад ховор элемент нь байна. Түүнийг ашиглах ёстой шүү дээ. Гэтэл монголчууд түүнийгээ ашиглахгүй дараад байх санаатай. Удахгүй нүүрс шатааж эрчим хүч гаргаж авдаг технологи нь хоцрогдоно. Тэр цагт бид эдийн засгаа залгуулах өөр зүйлгүй. 64 тэрбум тонн нүүрсэн дээр сандайлсан тэнэгүүд болон үлдэнэ шүү дээ. Тэгэхээр одоо л амжиж ашиглах ёстой.

-Эрчим хүчний нүүрсний нөөц хэр арвин байдаг вэ?

-Манай улсын нийт нүүрсний нөөцийн 90 орчим хувь нь эрчим хүчний нүүрс байна.

Сэтгүүлч batzaya