Байр суурь3 мин унших
Н.Тэгшбаяр: Монгол улс 2017 оноос уран олборлож экспортлох боломжтой

Сэтгүүлч munkhbold
Одоохон...
Байр суурь3 мин унших

Сэтгүүлч munkhbold
-Уран олборлохдоо цацрагийн аюулгүйн норм, стандарт, дүрэм журмаа сайн баримталж ажиллавал хүндрэл гарахгүй. Зэс, нүүрс олборлохтой зарчмын хувьд адил. Монгол ураны их нөөцтэй улсын нэг. Казахстан дэлхийд уран олборлолтоор тэргүүлдэг. Манай улсад тус улсын нөөцтэй дүйцэхүйц хэмжээний ураны нөөц бий. Хятад, ОХУ улс гэхэд уранаа газар доор баяжуулах аргаар олборлож эхэлсэн. Дэлхийд нийт 10 орон уран олборлодог. Тэгэхээр Монгол Улс ганцаараа уран олборлох гээд байгаа юм биш.
-Цөмийн энергийн ажлыг нэг улс дангаараа хийдэг юм биш. Олон улсын атомын энергийн байгууллагын шугамаар мэргэжлийн эрдэмтэдтэй хамтарч хийдэг ажил. Тэгэхээр бүрэн боломж бий.
Ашиглалтын лиценз авсны дараа үйлдвэр хэзээ байгуулах асуудал яригдана. Иймд 2017 оноос уран олборлож экспортлох боломжтой.
-Монгол Улсад ураны нөөц тогтоогдсон ордууд бий. Үүнд, хөрөнгө оруулсан компаниуд ашиглалтын лиценз авахаар ярьж байгаа. Энэ лицензийг Цөмийн энергийн газар мэдээд өгдөг зүйл биш. Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж байж уран олборлох эсэх нь шийдэгдэнэ. Одоо ашиглалтын лиценз авсан компани нэг ч байхгүй. Бүгд хайгуулын лицензтэй. Ашиглалтын лиценз авсны дараа үйлдвэр хэзээ байгуулах асуудал яригдана. Иймд 2017 оноос уран олборлож экспортлох боломжтой.
-Цөмийн энергийн газарт хандаж, ямар хэмжээний тун авч байгаагаа хэмжүүлдэг байлаа. Одоо цацрагтай орчинд ажиллаж байгаа хүмүүс тарааж өгсөн дезометрийг зүүгээд явбал хэдий хэмжээний тун авч буйгаа шууд мэднэ. Ухаалаг утас гэдэг шиг ийм дезометртэй болсноор цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд гарч буй маш том дэвшил юм.
-Цацрагтай орчинд ажилладаг бүх байгууллагад өгч байна. Тухайлбал, НОБЕГ- ын Аврах шуурхай алба, Тагнуулын ерөнхи газар, Байгаль орчны иргэний зөвлөл, Хавдар судлалын үндэсний төв, МУИС-ийн цөмийн судалгааны төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Геологийн хүрээлэн зэрэг газарт өгсөн юм. Ингэснээр цацрагийн үүсгүүр болон багаж ашиглаж байгаа бүх байгууллагад зайлшгүй шаардлагатай электрон дезометртэй болж байна. Нэг дезометр нь 450 орчим ам.долларын үнэтэй Энэ багажийг дэлхийн улс орнууд өргөн ашигладаг.