Үйл явдал1 мин унших

О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга Монголд ирээгүй

О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга Монголд ирээгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаанд Солонгос улсад эмчлүүлж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд түүнийг намынх нь нөхөд хэд хэдэн удаа эргээд ирсэн. Одоогоор эмчилгээ нь дуусаагүй байгаа ч түүний биеийн байдал харьцангуй сайжирч байгаа билээ.  Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг тун удахгүй Монголдоо ирнэ гэсэн яриа гарсаар байгаа ч өнөө өглөөнөөс Н.Энхбаярыг нутагтаа ирсэн талаарх шум тарж эхэллээ.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад "Ирсэн гэх мэдээлэл худал. Харин удахгүй ирэх байх" гэв. Мөн энэ талаар МАХН-ын дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад "Н.Энхбаяр дарга энэ сарын сүүлээр Монголд ирнэ" гэсэн юм.

Тэгэхээр Г.Шийлэгдамбын хэлсэн үнэн бол Н.Энхбаяр дарга маргааш, нөгөөдрөөс хэтрэхгүй ирэх нь ээ.

Сэтгүүлч batzaya

Монгол Ардын Хувьсгалт намХолбоотой мэдээ

  1. 2024
  2. 2018
  3. 2017

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2014
  4. 2013
  5. 2012