Үйл явдал1 мин унших

“Салхит” төслийг АНУ-ын Сангийн яам шагнав

“Салхит” төслийг АНУ-ын Сангийн яам шагнав
“Салхит” салхин парк

Монгол Улсад хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний хамгийн анхны салхин паркийн төсөл АНУ-ын Сангийн яамны нэр хүндтэй шагнал хүртжээ. 

Дотоодын эрчим хүчний хэрэглээний 5 хувийг хангах, 50 МВт-ын хүчин чадалтай “Салхит” салхин паркийн төсөл нь үндэсний аюулгүй байдал хангах, ажлын байр бий болгох, дэд бүтцийн хөгжил болон боловсрол, эрүүл мэндийн салбаруудыг дэмжих талаар дорвитой хувь нэмэр оруулсан өөр зургаан төслийн хамт шалгарчээ.

АНУ-ын Сангийн яамнаасМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг нүүрсний цахилгаан станцаас ихээхэн хамааралтай,агаарын бохирдол хамгийн өндөртэй хот гэдгийг дурьдсан байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Ньюком” компани Монголд хэрэгжүүлсэн “Салхит” төсөл нь оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлж буй агаарын бохирдлынбууруулахад салхины эрчим хүчийг ашигласан анхны тохиолдол болж байгаа  билээ.

Монгол Улс 2020 он гэхэд эрчим хүчнийхээ 25 хувийг сэргээгдэх эрчим хүч болгохоор зорьж байна гэж АНУ-ын Сангийн яамдурджээ.

Сэтгүүлч Tungalagtuul

Эрчим хүчХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016
  3. 2015

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009