Үйл явдал1 мин унших

Сөүл хотын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбайн ажил эхэлнэ

Сөүл хотын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбайн ажил эхэлнэ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ нь гадаад харилцаа, хам­тын ажиллагааны хүрээнд ах дүү хо­тууд, ОУ-ын байгууллага бо­лон нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага, иргэд­тэй хамтран ажилладаг билээ.

Үүний нэг жишээ бол “Сөүлийн ой төгөл” юм. Сөүл хот болон Улаанбаатар хот нь анх 1995 онд ах дүүгийн найрамдалт харилцаа тог­тоосноос хойш эдийн засаг хам­тын ажил­ла­гааны хүрээнд хоёр хотын хөг­жил дэв­шил, хот бай­гуулалт, ногоон бай­гууламжийг нэмэг­дүүлэх бо­лон мэргэжилтэн бэлтгэх чиглэ­лээр олон талт ажлууд зохион бай­гуулж ирсэн билээ. 

2009 онд Улаан­баатар хотноо айлчилсан Сөүл хотын дарга асан У Сэ Хүн-ний айлчлалын хүрээнд зурагдсан са­намж бичигт манай талаас са­нал болгосны үндсэн дээр Сөүл хотын нэрэмжит төгөл бай­гуу­лахаар болсон юм.

Ингээд Сөүл хо­тын 100 хувийн хөрөнгө оруу­лал­таар Үндэсний цэцэрлэгт хү­рээлэнгийн ерөнхий төлөвлөгөө зураг төслийн дагуу 1,6 га талбайг хамарч Солонгосын уламжлалт гүн ухааны шийдлийг харуулсан дүрс­лэлтэй хийгдсэн.

Тэгвэл Үн­дэс­ний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ нь 2015 онд багагүй бүтээн бай­гуулалт хийхээр төлөвлөөд бай­­гаагийн нэг нь Сөүл хотын нэ­рэм­жит хүүхдийн тоглоомын тал­байн ажил юм байна. Энэхүү хүүх­дийн тоглоомын талбайн ажил энэ онд эхлэх гэнэ. Мөн Эко танхим, Хүүх­дийн номын сан байгуулж, Цаг­­даагийн талбайн орчны тохи­жил­тын ажлыг хийх гэнэ.

Сэтгүүлч sevjid

Ногоон байгууламжХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2021
  2. 2016
  3. 2015
  4. 2014