Залуу үед үлгэр дууриалал болж нутагтаа өмөг түшигтэй яваа малчны хот өнөтэй байна. Анх 200 орчим толгой малтай аавынхаа гэрээс өрх тусгаарлаж байсан Наран өнөөдөр ханьтайгаа ханилаад 20 гаруй жил болохдоо малынхаа тоо толгойг 2000 давтал нь өсгөн үржүүлжээ. Хань Пүрэвсүрэн нь ч хоёр охин төрүүлж өсгөхийнхөө хажуугаар сүү цагаан идээгээ авч нутаг усандаа ааруул цагаагаараа ч нэртэй гэнэ.