Байр суурь5 мин унших
АН, МАН хамтарсныхаа үр шимийг Тавантолгой төсөл дээр харуулах ёстой

Сэтгүүлч Bayartsengel
Одоохон...
Байр суурь5 мин унших

Сэтгүүлч Bayartsengel
Популизмыг хэзээнээсээ дэлхийн улстөрчид хийдэг байсан шүү дээ. Популизм гэдэг чинь ард түмэн гэдэг латин үгнээс гаралтай. Ард түмнийг өөртөө татах нэг арга байсаар ирсэн түүхтэй. Харин манайд энэ популизмыгодоогийн Ардын нам эхлүүлсэн гэхэд болно. Гэхдээ өнөөдөр хувь хүний популизм пиар шинжиндээ орж дэлгэрэх боллоо. Тийм учраас зарим нэг гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах тухай ярьж эхэлж байна. Монголын ард түмний саналаар сонгогдсон Ерөнхийлөгчийг нэг гишүүн яриад огцруулчихдаг, хэсэг бүлэг хүн шийдчихдэг юм бол сонгууль гэж явуулахын хэрэг байхгүй шүү дээ. Ингэж хэт популизмын дон тусч болохгүй л дээ.
Биднийг хуулийн төсөл өргөн барингуут Ноён уулын асуудлаар популизм хийж байна гэж хараад байгаа бололтой. Тийм биш л дээ. Ноён уул бол олон жилийн түүхтэй, тэндээс эх авч байгаа гол горхи ихтэй. Тийм учраас зулайг нь цоолж, хайрлаж хамгаалах ёстой гэдэг үүднээс асуудалд хандаж байгаа юм Энэ боп зөв зуйл Намайг популизм хийж байна гэж харна уу, байна уу хамаа алга. Ер нь миний хийж байгаа улс төрд популизм байдаггүй юм даа.
Тийм.
Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй уулзаад эхэлчихсэн байгаа.
Болох ёстой юм зөв голдрилоороо явж байна. Фракциуд салж, нийлж сайдаж муудаад л явдаг шүү дээ. АН-ын түүхэнд хамгийн удаан ноёрхсон "Аптангадас" фракцийн эрин үе манай Н.Алтанхуяг даргаар төгсгөл болж байх шиг байна.
Энэ фракц миний харж байгаагаар хоёр, гурав хуваагдчихав уу даа. Ингэлээ гээд муу зүйл болохгүй шүү дээ. Манай нам өнгөрсөн зургаан жил ҮЗХ-ны сонгууль явуулаагүй. Харин сая энэ сонгуулийг хийж намд шинэ залуучууд орж ирлээ. АН-ын түүхэнд шинэ хуудас нээгдэж байна гэж бодож байгаа. Үнэнийг хэлэхэд бид нэг хэсэг царцчихаад байлаа шүү дээ. Харин одоо хөл гараар нь цус гүйгээд эхэллээ.
Энэ чинь нөхөн сонгууль байхгүй юу.
Төрийн албанд очсон хүмүүсийн оронд нөхөн сонгууль хийсэн л дээ. Энэ бол маш том алхам. Өнгөрсөн зургаан жил ингэж цус сэлбээгүй байсан юм шүү дээ. Одоо ҮЗХ-гоо чадавхжуулж, намын дарга, генсекээ баталгаажуулах ёстой.
Клуб гэдэг бол өөрсдийн мэргэжил, ашиг сонирхлын чиглэлээр кийгдэж үйл ажиплагаа явуулдаг зүйл. Манай Д.Ганхуяг гишүүн "Монголоо шинэчилье" гэдэг клуб байгуулсан байна лээ. Би үүнийг нь зөв гэж бодож байна. Ардчилсан хүчний холбооны даргаар С.Эрдэнэ гишүүн маань ажиллаж байна:
Үгүй яахав дээ. Ардчилсан хүчний холбооны тэргүүнээр С.Эрдэнэ гишүүн, "Шонхор” фракцийн тэргүүнээр Д.Ганхуяг гишүүн л ажиллаж байна.
Төрийн албан тушаалыг та нар фракц бүлэглэлээрээ хувааж авлаа гээд шүүмжилдэг л юм. Гэхдээ аливаа албан тушаалтныг томилохдоо манай нам фракц бүрээс нэг хүнийг нэр дэвшүүлж цэвэр өрсөлдөөний зарчмаар, өндөр шалгуураар шүүдэг. Тийм учраас чанартай томилгоо хийдэг. Энэ утгаараа фракц гэдэг эрүүл үзэгдэл юм. АН шиг байж чаддаггүй намууд биднийг муу хэлэхээс биш яахав дээ.
Монгол төрийн хүнд хэцүү үе бүрт АН л ард түмний талд байсаар ирсэн шүү дээ. АН байгаа учраас иргэд нь мөр бүтэн, эрх чөлөөтэй байж, ардчилсан Монгол Улс оршин тогтнож байна шүү дээ гээд хэлчихэд буруудахгүй байх.
Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг үргэлжлүүлээд явах боломж байсан. Яагаад гэвэл тэд маш далайцтай ажлуудыг эхпүүлсэн нь үнэн. Гэвч үр дүн нь урт хугацаанд харагдах байлаа. Харамсалтай нь эдийн засгийн гадаад нөхцөл байдал хүндэрсэн учраас АН өөрсдийн байр сууринаас ухраад Ардын намтай хамтарчихлаа. Тиймээс өнөөдөр Шийдлийн Засгийн газраас их зүйлийг хүлээж байна. Харамсалтай нь Ардын намынхан засаг барилцчихаад популизмаа хийсээр л байна. Жишээ нь өрийн босгыг тогтооход яалаа даа.
Популизм хийж хамаг ажлын цагийг үрэн таран хийсэн шүү дээ. Энэ байдлаа бол их хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт хамгийн ихээр хэрэгтэй байгаа энэ үед улс төрийн ашиг хонжоо хайсан хэрүүл, заргаа азнах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд Ардын нам засагт орсноор шийдлийн Засгийн газрын ажил саатаж байна.
Ардын намтай хамтрахаас өөр арга байгаагүй байх
Бид ямар ч байсаншинэчлэлийн Засгийн газрыг шийдлийн Засгийн газраар солилоо. Үр дүнг нь хүлээж, яаж ажиллахыг нь харж л байна. Эдийн засгийн гадаад нөхцөл байдал муудсан. Зэс, нүүрс, алтны үнэ уналаа шүү дээ. Гэхдээ өнөөдөр нэг зүйлд шүүмжлэлтэй хандаж байна. Шийдлийн Засгийн газар Тавантолгойгоо яаралтай явуулахгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болоод Ерөнхий сайд зоримог шийдвэр гаргах хэрэгтэй. Тавантолгойг УИХ-аар заавал хэлэлцээд байх шаардлага алга байна шүү дээ.
Харин санаа зовж байна Хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн төслийг явуулсан байдаг. Үүн шиг одоо АН МАН хамтарсныхаа үр шимийг Тавантолгойн төсөл дээр харуулах ёстой.