Үйл явдал2 мин унших
Оюутолгой ашиг орлогоо нэмэх боломжийг олгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 5-нд МҮОНТ болон бусад арилжааны телевизүүдээр дамжуулан, мэдэгдэл хийж Оюутолгойн, Тавантолгойн төслийг хөдөлгөхийн төлөө Засгийн газар тууштай ажиллана гэдгийг мэдэгдсэн.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар Оюутолгой-н зарчмын олон асуудалд тохиролцоонд хүрч чадлаа. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт хийхийг шийдсэнээр дэлхийн 14 банкны 4.8 тэрбум ам.долларын төгрөгийн санхүүжилт хийгдэх боломжтой болно. Зургаан жил цаасан дээр байсан төсөл энэ ил баригдана. Хоёр том төслөө шийдэж байж долларын ханш буурна. Оюутолгой, Тавантолгойгоо хөдөлгөж эхэллээ. Одоо монгол хүн толгойгоо ухаалгаар ашиглах цаг нь ирсэн гэдгийг онцлон хэлсэн.
Сүүлийн гурван жил гацсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Таван толгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыгмонгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа.
Оюу толгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно.
Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж,шинэ зам нээж өгнө.
Сэтгүүлч unursaikhan
