Үйл явдал1 мин унших

Цэц улсын эдийн засагт хохиролтой шийдвэр гаргалаа

Цэц улсын эдийн засагт хохиролтой шийдвэр гаргалаа
“Монголын Банкны Холбоо”-ны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат

Зээлийн эрсдэл эрх зүйн орчны тогтолцооны өөрчлөлтөөс хамаарч, өсч байна.

Ипотекийн зээлийн  тогтолцоо, найман хувийн зээлийн механизм өндөр эрсдэл дагуулахаар боллоо. Шинэ нөхцөл байдал үүссэнээс зээлийн шаардлага, нөхцлийг эргэн харах, шинэчлэх хэрэгцээ тулгарч байна. Зээлийн барьцааны эрх зүйн асуудал 2002 оны “Иргэний хууль”-аар зохицуулагдсан байдаг. Гэвч энэ шийдвэр бүх эрх зүйн орчинг эвдэж, 13 жил ухарсан үйл явц боллоо. Цэцийн дүгнэлт гарснаас хойш банкууд зээл олгох нөхцлөө дахин судлах, өөрчлөлт хийх шаардлагатай болсон. Тиймээс найман хувийн зээлийг түр зогсоохоор шийдсэн. Банкуудын зүгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарахаас өмнөх эрх зүйн тогтолцоог буцаан сэргээхийг хүсэж байна.

Сэтгүүлч enkhtuul

Хуваалцах