Үйл явдал2 мин унших

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна

Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өнөөдөр /2017.02.06/ Төрийн ордонд болж байна.

Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна

“УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил анх удаа албан ёсоор зохион байгуулж байна. УИХ-д шатрын спортыг дэмждэг, хөгжүүлэхийн төлөө явдаг, тоглодог гишүүд олон бий. Авхаалж, сэтгэн бодох, стратеги тактик гээд төрөл бүрийн чадавхийг суулгадаг оюун ухааны энэ спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажилладгийг дурьдахад таатай байна. Үе үеийн парламентын гишүүд хоорондоо тоглож, хэн нь мундаг вэ гэдгээ сорьцгоодог ч албан ёсоор аварга тодроогүй. Тиймээс албан ёсоор аваргаа шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна

Өнөөдөр эхэлсэн энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд

- УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

- УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

- УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

- УИХ-ын гишүүн Г.Занданшатар

- УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

- УИХ-ын гишүүн А.Сүхбат

- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

- УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

- УИХ-ын гишүүн Л.Энхболд нар өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд:

- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

- УИХ-ын гишүүн А.Ундраа

- УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар өрсөлдөж буй юм.

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна

Тэмцээний нээлтийн үеэр УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллах болсныг дуулгалаа.

Тэмцээний дүн өнөө орой 18.00 цагт гарах юм

Сэтгүүлч batzaya

Холбоотой мэдээ

  1. 2026