Үйл явдал1 мин унших

Говь-Алтайн усны чанар, хангамжийг сайжруулна

Говь-Алтайн усны чанар, хангамжийг сайжруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж болон албаны бусад хүмүүсийн 2012 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 01-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гуравдугаар сарын 29-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон ХБНГУ-ын “Ferrostaal Industrieanlаgen GmbH” хооронд “Тайшир-Алтай” ус хангамжийн төслийг хамтран хэрэгжүүлэх Эрмэлзлийн бичигт талууд гарын үсэг зуран, баталгаажууллаа.

Яамыг төлөөлөн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зурсан бөгөөд “Тайшир-Алтай” төслийг хэрэгжүүлснээр Германы өндөр техник, технологи ашиглан Говь-Алтай аймгийн Алтай хотын усны чанар, хангамжийг сайжруулах бүрэн боломжтой боллоо. Сайд Ц.Дашдорж нэгэнтээ Говь-Алтайн хөгжлийн гурвалжин бол ус, эрчим хүч, зам гурав гэж хэлж байсан билээ.

 

Сэтгүүлч ts8060

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2012

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009