Үйл явдал1 мин унших
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид туршлага судаллаа

Чингэлтэй дүүрэг
Сэтгүүлч Tsolmon
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Tsolmon
Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр тэргүүтэй, Төлөөлөгч, Тэргүүлэгч, Хурлын ажлын албаны ажилтнууд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Хүрэлцэн ирсэн зочид, Төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзан хурлын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар товч танилцуулж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Мөн үеэр Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө, 3 дугаар хорооны Иргэний танхимын өдөр дутмын үйл ажиллагаатай танилцлаа.