Үйл явдал1 мин унших
350 төгрөгийн талхаар гэдсээ цатгав

Төрийн ордны хоёрдугаар давхрын баруун жигүүрийн буфетэнд нэгэн өлссөн гишүүн зочлов гэнэ. "Ах нь яг өлсөж үхлээ, идчихмээр юм байна уу" гээд л сүйд. Хоолоор үйлчилдэггүй учраас тэнд хөнгөн зууш, чихэр сэлтхэн байдаг л даа. Өнгөрсөн пүрэв гаригийн өдөр тэнд өлссөөр орж очсон гишүүн бол Ж.Сүхбаатар. 350 төгрөгийн хачиртай талх түүний нудэнд тусав. Гишүүн өнөөх талхыг аваад зогсоогоороо л идэж орхилоо. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг чуулганаар хаалттай хэлэлцэж байх үеэр гарч ирсэн учир тухтай сууж цайлах завгүй байсан бололтой. Арай гэж "хүн таних"-тай болсныхоо дараа тэрбээр энд тэндээсээ 50, 100-тын дэвсгэрт гаргаж нийлүүлсээр 350 төгрөг болгоод тооцоогоо хийв. УИХ-ын гишүүдийг ийм "самрын" мөнгөтэй явдаг гэж хэн төсөөлөх билээ.
Сэтгүүлч ts8060


