Үйл явдал3 мин унших
ИТХ-ын дарга ба иргэдийн цаг

2017-11-14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад иргэний байр сууриар санал хүсэлтээ уламжилж гурван иргэн уулзлаа. Иргэдийн уулзалтын талаарх товч мэдээллийг хүргэе.
“ИХ ХЭЛМЭГДЭЛ СҮМ ХИЙД, ХОХИРОГЧИД” ТББ-ЫН ТЭРГҮҮН Ж.ЛХАГВАСҮРЭН:

ИТХ-ЫН ДАРГА Б.ЦЭРЭН:
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс /ЦАУЗБСК/-ын хүрээнд хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх ажлыг өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан.Санхүүгийн тайлан, танилцуулга хийж болно. ИТХ-ын санхүүд аудитын шалгалт ордог тул иргэдэд энэ талаарх мэдээлэл өгөхөд татгалзах зүйлгүй хэмээн “Их хэлмэгдэл сүм хийд, хохирогчид” ТББ-ын тэргүүн Ж.Лхагвасүрэнтэй уулзахдаа хэллээ.
ХУД-ИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ Х.БАЙГАЛМАА:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүрэг гэсэн гурван газрын дунд иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Өнөөдөр би тантай 8 өрхийн 60 хүний эрх ашгийн төлөө уулзаж байна. Бид одоо амьдарч байгаа газартаа 20 гаруй жил оршин сууж байгаа. Гэтэл дархан цаазтай газар, онцгой бүс гэж хэлээд бидний газрын гэрчилгээг өгөхгүй байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд иргэд бид хүсэлт өгсөн, дүүргийн зүгээс иргэдээ дэмжиж өгнө үү.
ИТХ-ЫН ДАРГА Б.ЦЭРЭН:
- Та бүхний нөхцөл байдлыг дүүргийн удирдлагууд ойлгож байгаа. Тусгай хамгаалалтын газар учраас дүүргийн зүгээс шийдэх асуудал биш. Хан-Уул дүүрэг та бүхний нийгмийн үйлчилгээг хангаж ажиллана. Газрын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зөв. Бид та бүхэн албан хүсэлтийг дэмжин ажиллахад бэлэн байна.
ХУД-ИЙН 7 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН О.ШҮРЭНЦЭЦЭГ:

ИТХ-ЫН ДАРГА Б.ЦЭРЭН:
Сэтгүүлч Tsolmon




