Хужирт суманд нийтдээ 30 гаруй мал өвөлжинө. Отрын бүс нутагт 70 гаруй малчин өвөлжихөөр болсон байна. Малчид тэжээх шаардлагатай малаа үлдээж бусад малаа отроор өвөлжүүлж байгаа гэдгийг сум орон нутгийн удирдлагууд хэллээ.
УИХ-ын гишүүд Я.Содбаатар: Хойд сумдуудаас оторт 400 гаруй өрх явж байгаа. Оторт явж байгаа нэг өрхийн цаана дахиад 3, 4 айлын малыг нийлүүлээд нэг өрх болоод гарсан. Өвөрхангай аймгийн хэмжээнд 1000 гаруй өрх отор явж байна гэсэн мэдээ байна. Отрын бүс нутагт байгаа малчид бас амаргүй байна. Олон толгой мал отрын бүс нутагт шахаж орж байгаа учраас туурайн зуд болох магадлалтай байна.