Үйл явдалАгаарын тээвэр3 мин унших
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ

Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан либералчилал нэрийн дор үндэсний агаарын тээвэрлэгчээ дампууруулах магадлалтай хэмээн мэдэгдээд буй.
ТИЙЗНИЙ ҮНЭ
МИАТ-ын үнийг буулгахын тулд чөлөөт өрсөлдөөнд оруулах гадны компанид нислэг хуваах тухай, МИАТ болохгүй байгаа гэж.., сүүлийн 5 жил Европ чиглэлд зорчигч эргэлт 120.000-130.000 мянга байгаа, ерөөсөө нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа гэхдээ либералчилна, том жижиг, гадна дотных нь хамаагүй тэгш өрсөлдөөнийг бий болгоно гэж, шатахууны үнэ өндөр талаар ярихаар өргөн нарийн цариг ярьдаг, төрийн яам бодлого гаргадаг бусад нь дагах ёстой гээд зогсож байгаа яамны түшмэдийг ойлгохгүй байгаа. Либералчилал ярихын өмнө тэр дэлхийн зах зээлийн үнээс 20-25% өндөр үнээр литр шатахууныг нь 1100 ам доллараар шахдаг компаниудаа болиул!
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Аялал жуулчлалын өсөлтийг хангах тухай яригддаг, тэгвэл зорчигч эргэлтийг нэмэх гэж байгаа бол эхлээд дэд бүтэцээ хий. Бид гадныханд ямар аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн санал болгохын?, тэр бүтээгдэхүүнийг авахын тулд яагаад Монголд ирэх ёстой юм?, Орон нутагт зорчих тав тухтай тээврийн хэрэгсэл, тэдний хүссэн хоол хүнс, ядаж бие засах орчин үеийн жорлон хэд байна? Групп жуулчид нэгэн зэрэг олон чиглэлд авах бэлтгэл бүрэн хангагдсан уу? Бид бэлэн юм уу? ….. Улаанбаатарт авчраад асгачихаар мөнгө орж ирнэ гэж бодвол өрөөсгөл ойлголт. Улсын баяр наадам, зуны 3 сард л зорчигч нэмэгддэг гэхдээ нэг урсгалдаа, наадмын үеэр явах талд нь зорчигч бага, ирэх талд нь их. Наадмын дараа эсрэгээрээ байх жишээтэй. Үүнд зөв зохицуулалт л хийгээч дээ.
САЛБАРЫН ӨРСӨЛДӨӨН
Одоо агаарын тээврийн либералчлалыг МИАТ буюу үндэсний агаарын тээвэрлэгчийн нисч буй хэдхэн олон улсын чиглэлд хийх тухай яригдаж байх шиг байна. Зүйрлэхэд МИАТ Ази, Европын хэдхэн улсад нисээд түүгээрээ талхаа олж иддэг. Тэр талхных нь тоо, хэмжээ өөрчлөгдөөгүй. Хоёр хувааж иддэг байсан талхаа айлын ТОМ хүүхдүүдтэй хорь хувааж идэх тухай л асуудал. Хэн нь түрүүлж турж үхэх вэ бодоод үз.!!
“МИАТ”
Энэ салбарт ажиллаж байгаа бэлтгэгдсэн үндэсний боловсон хүчнүүд чинь бид хасах 55 тэрбум байсан компанийг нэмэх 55 тэрбум болголоо, гадаадад урилгаар ажиллаж байна, олон улсын авиа компаниудын 55 дахь онгоцыг дотооддоо засварлаж хүлээлгэн өглөө, урсгалаа нэмж байна, үр ашгаа нэмэгдүүлж байна, үндэсний тээвэрлэгчийнхээ үүргийг сайн биелүүлж байна, удахгүй 7 шинэ онгоц авна гэж ирээд л ярихын байна шүү дээ … Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг юм шүү. Энэ хамт олонд урам өгч, төрийн зөв бодлогоор дэмжих ёстой.
ХӨШИГТИЙН ХӨНДИЙ
Хөшигтийн хөндий анх 250 сая долларын өртгөөр барих шилжүүлэх концессын нөхцөлөөр босох тухай яригдаж байсан санагдаж байна. Одоо 500 сая болсон, хөнгөлөлттэй зээл болсон, дээр нь менежментийнх нь 51% -ийг Япон тал, 49%-ийг Монгол тал авах тухай яригдаж байна. Хэзээ хэний хийсэн бодлогыг бид дэмжээд, сэвээд байнаа. Бид чинь одоо өөрийнхөө нисэх буудлаараа хэдэн хүн бүртгэж, шалгаж оруулж гаргаад, үйлчилгээ үзүүлээд, ачаа барааг нь ачиж буулгаад, баригдсан объектоо харж хандаад явж чадахгүй болтлоо дорд орчихсон улс уу?... Өр бас дахин өр л хийх гээд байдаг, дээр нь гадны зөвлөхүүдийн, мэргэжилтнүүдийн өндөр цалинг бас бид төлөх үү?
Сэтгүүлч Tsolmon
