Үйл явдал1 мин унших
МҮБХ-ны албан ёсны тэргүүн Л.Чинбат гэсэн шийдвэрийг шүүхээс гаргажээ
МҮБХ хуралдаж, тэргүүнээрээ дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгосон. Тэгвэл энэ нь шүүхийн шийдвэр зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болохыг албан ёсны тэргүүнээр эхнээсээ нэрлэгдсэн Л.Чинбат нарын зүгээс мэдэгдэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн А.Сүхбат: Бөхчүүд асуудлаа шийдээд явахад ямар ч асуудал байхгүй. Бид талцаад байгаа юм биш, хуулийг хэрэгжүүлэх үү? эс биелүүлэх үү? гэсэн зүйл яригдаж байна. Хууль зөрчсөн үйлдэлд нь эдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой.
Сэтгүүлч bayartsengel
