Байр суурь1 мин унших

Л.Болд: Нам харгалзахгүй С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлээрэй

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд -"Хүүхдийн мөнгөний асуудлыг өнөөдөр хэлэлцэж өгөөч" хэмэн УИХ-ын даргаас хүслээ.

Мөн тэрээр "Өнөөдөр 4 сарын 20 өдөр С.Зоригийн төрсөн өдөр. Энэ өдөр Монголын төр хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэдэг. С.Зоригийг АН-ын хүн гэж намчирхаж харах гээд байдаг. Үүнд үнэхээр би эмзэгдэг. Тиймээс өнөөдөр 11.30 минутын үед УИХ түр завсарлаад,  нам харгалзахгүй гишүүд очиж хүндэтгэл үзүүлээрэй" хэмээн хэллээ. 

УИХ-ын дарга М.Энхболд "Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-ын хуралд явсан учраас хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан учраас ирэх 7 хоногт хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Харин С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд гишүүдийг оролцохыг уриллаа.

Сэтгүүлч batzaya

С.Зоригийн хэрэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2021
  5. 2020
  6. 2019

Дата архиваас

  1. 2019
  2. 2018
  3. 2016
  4. 2013
  5. 2009