Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа нар энэ үеэр хэд хэдэн тодорхой асуудлыг Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиебт тавьж, санал солилцсон.
Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб “Монгол Улсад гурав дахь удаагаа ажиллахдаа анх удаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж байна” хэмээн тэмдэглээд хэлэлцээрийн дагуу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн үетэй харьцуулахад эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.
Талууд, төсвийг алдагдалтай баталдаг, төсвийн алдагдал буурахгүй байгаа талаар болон хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой бусад асуудлаар ярилцаж, харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэ