Үйл явдал1 мин унших

МАН-ын гишүүд намаасаа гарах өргөдөл өгөөгүй

МАН-ын гишүүд намаасаа гарах өргөдөл өгөөгүй

МАН-ын зарим гишүүд намын удирдлагадаа намаасаа  гарах өргөдлөө өгсөн гэх яриа гараад байгаа билээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва нар тусгай хамгаалалтын албаныхан үүргээ гүйцэтгэж байхдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан учраас холбогдох албанд нь гомдол гаргасан байна. Мөн тэднийг энэ үйл ажиллагаанд оролцсон учраас МАХН-аасаа    гарах өргөдөл өгөх гэж байгаа гэх яриа гараад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодруулахад "Намаасаа гарах өргөдөл өгөөгүй. Ер бол бид намынхаа гишүүд болон удирдлагуудтайгаа ярилцаж байгаа. Одоогоор намаасаа гарах талаар ярилцаж байна" гэлээ.

 

Сэтгүүлч ts8060

Н.Энхбаярын хэрэгХолбоотой мэдээ

  1. 2014
  2. 2013
  3. 2012

Дата архиваас

  1. 2012