#Тойрог2 мин унших
Ц.Даваасүрэн сайд Нүүрстэйн аманд олборлолт хийгдэж байгаа асуудлаар Ц.Нямдорж сайдад ханджээ

Сэтгүүлч batzaya
Одоохон...
#Тойрог2 мин унших

Сэтгүүлч batzaya
Монгол улсын цэвэр усны 70 хувь нь байдаг, Монголын Швейцар хэмээн нэрлэгддэг Хөвсгөл аймаг "уул уурхайгүй Хөвсгөл" болохоо зарлаад байгаа билээ. Нутгийн олон түмэн ч онгон дагшин байгалиа хамгаалахаар ийнхүү тэмцэж байна.
Тус нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ч иргэдтэй санал нэгдэн, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, суулт хийж буй иргэдтэй уулзаж, холбогдох газруудад албан хүсэлт илгээгээд байна.
Нүүрстэй ам 2018.08.03
Тэрээр 2018.07.09-ний өдрийн 8443 тоот албан бичгээр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт хандан ашигт малтмалын салбарт дагаж мөрдөх хууль тогтоомжийг зөрчиж олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах арга хэмжээ авч өгөхийг хүссэн билээ.

Харин суулт хийж буй иргэдтэй уулзаж ирэнгүүтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан тоот хүргүүлээд байна. Тэрээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъя 443-р хорих ангийн албан хаагчид ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж, нутгийн иргэдийн өөдөөс турхирах зэрэг зохимжгүй үйлдлүүд гаргаж байна. Тиймээс энэ асуудлыг судлан шийдвэрлэж өгнө үү" хэмээн бичигтээ хүсчээ.

Мөн Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарт хандан "Уул уурхайгүй Хөвсгөл" тогтоолын хэрэгжилтийг хангуулах тал дээр ямар ямар арга хэмжээ авч байгааг тодруулахаар албан бичгийг хүргүүлсэн байна.

Нүүрстэйн ам
Нүүртэйн ам
Нүүрстэйн а
м