Байр суурьУлсын нэгдсэн төсөв1 мин унших

Д.Оюунхорол: Үүсээд байгаа асуудлыг уян хатан ярилцаж шийдэх хэрэгтэй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс бүхэлд нь тавьсан хоригоо УИХ-ын байнгын хороодоос гаргасан саналууд дээр тулгуурлан тодотгон оруулж ирсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Өнөөдөр улс төрд үүссэн маш том маргаантай асуудал ярьж байхад Засгийн газрын гишүүд хуралд орж ирэхгүй байгаа нь Монгол Улсын парламентыг хүндлэхгүй байна. Монголын ард түмэн хэн нь үнэн, худал ярьж байгааг харж байна. Мөн маргаан дагуулсан асуудлыг уян хатан байдлаар ярилцаж шийдэх хэрэгтэй байна.”

Улсын нэгдсэн төсөв

Сэтгүүлч soko

Холбоотой мэдээ

Эдийн засаг, Худалдаа