Онцлох мэдээ2 мин унших
Түр хорооны гишүүд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны даргатай уулзлаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУулзалтын эхэнд Түр хорооны дарга Ж.Батзандан С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан хилсээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй нь нотлогдож байгаа тухай мэдээлэл өгч, эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгосон тухай нөхцөл байдлыг танилцууллаа. Мөн хууль хяналтын байгууллагад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзуулж өгөхийг хүссэн, гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухайгаа онцоллоо.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд, А.Сүхбат нар уг хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхэд ОУПХ онцгой анхаарч, бидний хийж буй ажилд хүч нэмж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Түр хороо байгуулагдаад 4 удаа хаалттай хуралдсан. Эхнээсээ бодит ажлууд хийгдэж, сайн үр дүн гарч эхэлж байгааг дуулгалаа.

ОУПХ-ны төлөөлөгчид уг хэргийн нөхцөл байдалтай холбогдуулан Түр хорооны гишүүдээс зарим зүйлийг асууж тодруулан, хариулт авсан юм. Цаашид Түр хороо, ОУПХ уг хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхэд нягт хамтран ажиллах болно гэдэгт дээр талууд санал нэгдсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.