Байр суурь2 мин унших
"Төсвийн орлого тасрахгүй, хоёр хүний маргаан болж хувирлаа"

Эх сурвалж:
News.mnОдоохон...
Байр суурь2 мин унших

Эх сурвалж:
News.mnТодруубал, ҮХЦ АМНАТ-ийг давхардуулж авч байна гэж үзсэн. Тиймээс хуулийн хугацаанд холбогдох хуулийг засах үүрэг хүлээж Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр /2019.11.07/ хуралдсан. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас хэвлэлийнхэн зарим зүйлийг тодрууллаа.
Орлого тасрахгүй. Нийгэмд буруу, зөрүү яриад сүүлдээ хоёр хүний хоорондын ч маргаан юм шиг болж байна. Монгол төр гэдэг бол нэгдсэн бодлоготой. Татварын төрийн бодлого явах ёстой.
Татвартай холбоотой асуудлыг шийдэх бүрэн эрх Их хуралд байгаа. Тиймээс УИХ-аар оруулаад асуудлыг шийдээд явна. Уул уурхайн яамнаас алт, нүүрс зэс, жонш, төмөр гэх мэт бүх зүйлтэй холбоотой төлөвлөөгөө 103-139 хувиар давж байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй.
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд Шивээ-Овоо, Багануур, Шарын гол гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэлийг хангаж байгаа нүүрсний үйлдвэрүүд дээр таван хувийн татвар тавьж болохгүй. 2.5-аараа явахгүй бол таван хувийн татвар тавивал эргээд гэрэл цахилгааны үнэ нэмэгдэх, иргэдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэх асуудал байгаа.