Хуулийн төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан нэг тэрбум 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байгаагүй тул санал хураасан юм. Хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Мөн чуулганаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн олонх дэмжиж, батлав.
Эх сурвалж: