Үйл явдал2 мин унших
УИХ-ын гишүүдийн кноп ямар үнэтэй вэ?

Эх сурвалж:
Times.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Times.mnШуналаа дарж чадахгүй нь кнопоо арилжиж халаасаа түнтийлгэж байхад албан тушаал горилсон, амбицаа дарж зарим нь тохироо нэрийн дор ханш тогтоож даналзана. Яг яах гэж парламентын гишүүн болсноо ухаарах сөхөөгүй арилжаа, тохироо хийсээр нэг л мэдэхэд дөрвөн жил харавсан сум шиг өнгөрдөг. УИХ-ын гишүүний саналын кнопын ханш өнөөдрийг хүртэл “ханш” нь тогтвортой бус явж иржээ.
Улс орны эрх ашиг долоовор хуруу, гарын үсэг ингэж хямдхан үнэлэгдсээр байвал бид хаашаа явах вэ? Энэ удаагийн парламентад саналын кноп, хурууны өндөгний даралтанд улс орны эрх ашиг, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, ард түмний амьдрал ахуй тэр чигтээ багтаж байгааг ухаарсан хүн тун цөөхөн. Саяхан DM цахим нэгдлээр нэгэн дүгнэлтийг хийжээ. 2016-2020 оны парламентын гишүүдээс 7-хон гишүүн улс орны эрх ашигтай шууд холбоотой асуудалд эерэг кноп дарсан гэж мэдэгджээ.

Л.Оюун-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Л.Энхболд, Ц.Гарамжав, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, А.Сүхбат нарын гишүүд долоовор хурууныхаа даралтыг эерэг байлгаж чадсан гэнэ. Ингэснийхээ төлөө өнөөдрийг хүртэл хэвлэлээр балбуулж, сайн муу олон нэрийг зүүж явна. Тэдний дотор ганц эмэгтэй гишүүн байгаа нь Ц.Гарамжав. Эмэгтэй хүний хувьд ийм шийдвэр гаргана, хэвлэлээр балбуулна гэдэг асар их золиос, тэсвэр тэвчээр шаардана. Тэдний эерэг буюу улс оныхоо эрх ашгийн төлөө кнопоо дарсан асуудлыг дурдвал,