Онцлох мэдээ2 мин унших
Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

Сэтгүүлч Enkhtuya
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Enkhtuya
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг дэмжив, мөн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувийн саналаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИх-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу дээрх хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.