Үйл явдал2 мин унших
Т.Энхтүвшин: Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл хэрэгтэй

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаТус уурхайн нийт техникийн 60 гаруй хувь нь элэгдэл, олон жилийн насжилтаас шалтгаалж хөрс хуулалт, олборлолтын ажил хоцрогдолтой байна. Мөн 1 тонн нүүрсний үнийг өнгөрсөн оны 8 дугаар сарын 1-ээс 2000 төгрөгөөр нэмж 29 мянга 60 төгрөг болгоод байна.
Гэтэл өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1 тн нүүрсний бодит өртөг 32 мянга 903 төгрөгт хүрсэн. Эндээс 1 тонн тутамд 3 мянга 843 төгрөгийн алдагдал хүлээж байгаа учраас техникийн шинэчлэл хийх мөнгөн хөрөнгийн хомстолтой болжээ. Иймд нүүрсний үнийг олборлолтын бодит өртөгт хүргэж, техникийн шинэчлэл хийх хэрэгтэйг уурхайн дарга Т.Энхтүвшин онцлов.

Шивээ-Овоогийн уурхайн хувьд зардал хэмнэсэн жолооч нарт урамшуулал олгохоос эхлээд хүн бүр, хэсэг бүр, цех бүрээс зардлаа хэмнэх арга барилд шилжиж, бүтээмж өндөртэй ажиллах боломж харагдаж байна. Зардал хэмнэе гэхээр нийгмийн халамж, цалин мөнгө хасах тухай ярих биш, эрчим хүч, техникийн зардлаа хэмнэх арга барилаас эхлэх учиртай" хэмээгээд 14 хоногийн дараа зардал хэмнэх бодит төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Шивээ овоо нүүрсний уурхай нь 1990 онл үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нүүрсний орд 29 мянга 500 га талбайг хамардаг ба нийт 2.7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Энэ уурхай Шинэ ус, Өехий цагаан болон Ногоон тойром гэсэн 3 үндсэн хэсгээс бүрддэг. Үүнээс Шинэ-Усны хэсгийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй 4 мянга 290 га талбайд “Шивээ овоо” ХК үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ Усны хэсэг нь 605 сая тонн нөөцтэй юм.