Байр суурь2 мин унших
Х.Болорчулуун: Статистикийн мэдээлэл үнэн зөв байх ёстой
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Миний хувьд статистик үнэн зөв байгаасай, ажилгүйдэл ядуурлын тоо хэмжээ, ДНБ, өрийн тааз энэ бүхэн үнэн зөв явагдаасай гэж боддог юм. Сангийн сайд өрийн тааз 70 гаруй хувиас 57 хувь болсон гэж ярьж байсан. Би бол Монгол Улсын өрийн тааз 57 хувь биш илүү өндөр байгаа гэж боддог.
Сэтгүүлч Tuya


