Үйл явдал2 мин унших
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барилаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улс Үндсэн хуульдаа “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасан бөгөөд энэхүү заалтыг үндэслэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь бие даасан, нээлттэй, ил тод байх зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний баталгаа, Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг тогтоох зорилго бүхий Монгол Улсын Их Хурлын тухай хууль бүрнээ хэрэгжих, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг бодлогоо боловсруулахад нь зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх үйл явц бодитоор хэрэгжих болно.