Үйл явдалОнцгой нөхцөл байдалЗасгийн газрын үйл ажиллагааКОВИД - 191 мин унших

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана

Монгол Улсын Засгийн газар коронавируст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний асуудлаар өнөөдөр 09.00 цагаас ээлжит бусаар хуралдана.

Учир нь сүүлийн өдрүүдэд нийслэлд коронавируст халдвар нэмэгдэж, ялангуяа зарим орон нутагт тархах эрсдэл бий болсон. Түүнээс гадна УДЭТ-т "Анна Каренина" жүжиг үзсэн иргэдтэй холбоотой, халдварын 54 тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр, дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлд үзвэр үйлчилгээг хязгаарлаж, хот эрүүл болсон үед үргэлжлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахаа мэдээлсэн.

Мөн халдвар нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд хөл хорио тогтоохгүй байх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Онцгой нөхцөл байдалЗасгийн газрын үйл ажиллагааКОВИД - 19

Эх сурвалж:

Montsame.mn

Сэтгүүлч Tuya

Холбоотой мэдээ

Батлан хамгаалах, Аюулгүй байдал