Үйл явдал2 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Иргэдийг дахин хохироохгүй байя

Эх сурвалж:
afccp.gov.mn/Одоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
afccp.gov.mn/Уг хэлэлцүүлгийг хийх болсон шалтгаан нь 2021 оны 3 дугаар сард вакум цонхны үйлдвэрлэл, угсралтын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Барилгын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт, шалгалтаас гарсан дүгнэлттэй холбоотой.

Хяналт, шалгалтад хамрагдсан цонх үйлдвэрлэгчдийн 50 хувь нь бүрэн хангаагүй бөгөөд дараах зөрчил илэрсэн юм.
Үүнд:

Иймд барилгын цонхонд нэг л шалгуур үзүүлэлт тавигдаж байгаа нь хяналт шалгалтын явцад тогтоогдож байна. Тэр нь үнэ бөгөөд хямд үнэтэй цонхыг л барилгад угсарч суулгаж байна. Үүнээс шалтгаалж барилгын цонх үйлдвэрлэл, угсралтад тавих чанар, стандарт алдагдаж байна. Цонхоор алдаж байгаа дулаан алдагдал мөн цонхонд илэрч буй дээрх зөрчил дутагдлын үр дагаврын гол хохирогч нь хэрэглэгчид болж байгаа бөгөөд хэрэглэгчийн чанар, аюулгүйн шаардлагыг хангуулах эрх зөрчигдөж байна гэж ШӨХТГ үзсэн тул уг асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх нь зүйтэй юм.

Хэлэлцүүлгээс аж ахуйн нэгжид дарамт өгдөг бодит байдалд нийцэхгүй олон төрлийн тусгай зөвшөөрлийг болиулах, зарим аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг байсныг дүрэмд нийцүүлэх, төрийн үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд харилцаа хандлагаа дээшлүүлэх, нөгөө талаас цонх үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар стандартыг мөрдөх, сайжруулах, нэг бодлого, нэг цонхтой хамтран ажиллах тухайд санал нэгдлээ.