Үйл явдал1 мин унших
“Хүнсний хангамж, аюулгүй байдал - Газар тариалан” үндэсний чуулганд оролцсон Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IY аян - Эх орны эрүүл хүнс” уриатайгаар зохион байгуулагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Газар тариалан” үндэсний чуулган боллоо.

Чуулганд оролцсон Сэлэнгэ аймгийн оролцогч нартай УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат уулзлаа. Энэхүү чуулган нь хаврын тариалалтын өмнө тулгамдсан асуудлаа ярилцаж, бодлого, чиглэлээ тодорхойлон, иргэдийг эрүүл хүнсээр хангах, үнийн өсөлтийг сааруулах, хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм.



Сэтгүүлч Solongo
