Үйл явдал2 мин унших
Хан-Уул дүүргийн 6,7-р хорооны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар 3 талт уулзалт хийлээ

Сэтгүүлч Solongo
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Solongo
"Голден Мартин" ХХК нь 6-р хорооны 1200 иргэнтэй гэрээ байгуулж, бүтээн байгуулалт хийхээр шалгарсан. Яармагийн иргэдийн хувьд ямар компанид газраа "даатгаж" байгаагаа мэдэх нь чухал учраас компанийн түүх, үнэлэмж, чадавхийн талаар мэдээлэл авлаа.

Б.Батзаяа даргатай нийслэлийн ажил хариуцсан хүмүүс "... дахин төлөвлөлтийн онцлог нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулж эхний барилгаа бариад гэрээ хийсэн айлуудаа оруулж явах болохоор эрсдэлгүй" гэсэн нь иргэдэд итгэл, урам зориг өглөө.
Түүнчлэн орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэгтэй байхаар төлөвлөхийг Д.Сарангэрэл гишүүн нийслэлээс шаардав.


Тиймээс иргэд бухимдалтай бас итгэл алдарсан байдалтай байгаа ч иргэд , компани, нийслэлийн төлөөлөл оролцсон 3 талын уулзалт битүү байсан асуудлыг нээлттэй болгосон нь чухал байлаа.
Яармагийн 7-р хороо эмх цэгцтэй, иргэд нь хөдөлмөрч, хашаандаа жижиг дэлгүүр, нэхмэлийн цех ажиллуулаx, гагнуур хийх зэргээр өрхийн аж ахуй эрхэлдэг айл ихтэй. Тиймээс иргэд 3 талт гэрээ хийх, тохиролцох, хашаа байшингаа үнэлүүлэх тал дээр болгоомжтой хандах нь зүйн хэрэг юм. Иргэд сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэх, энэ компанийн санхүүгийн чадавх, барилгын ажлын түүх, туршлагын талаар тодруулж байлаа.

Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах нийт 85 хэсэгчилсэн талбай байгаагаас одоо 56 талбар дээр төсөл хэрэгжиж байна. Улс, нийслэлийн төсвийн тодорхой хувь нь дахин төлөвлөлтөд зориулагдаж байна. Мөн Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтаар дэд бүтцийн ажлууд хийгдэх тухай нийслэлийн холбогдох албаны хүмүүс иргэдэд мэдээллээ.
Уулзалтын үр дүнд гудамж бүрийг төлөөлсөн хүмүүсээ сонгож хяналтын зөвлөл байгуулахаар болсон байна.
