Үйл явдал1 мин унших

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт оролцов

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт оролцов

Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг /2022.09.10/ боллоо.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн уг нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцов.

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт оролцов

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг ажлуудын тухай мэдээлэл өгснөөс гадна Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгийг хэллээ.

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт оролцов

Өдөрлөгийн үеэр компанийн үйл ажиллагаа болон компаниас хэрэгжүүлж буй “Сая тонн - Сая мод” хөтөлбөр, “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажилчдын “Green center” төсөл болон боловсролыг дэмжих хөтөлбөрийн талаар танилцуулав.

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт оролцов

Сэтгүүлч Hongorsaikhan