Үйл явдал1 мин унших
Ардчилсан хүчний холбооныхон гишүүдээ бүртгэж байна

АН дотор мэндлээд удаагүй байгаа Ардчилсан хүчний холбоо саяхан Энхтайван найрамдлын ордны ард төв штабаа байгуулжээ. Байртай болж, тохижиж авсан эрхмүүд гишүүн элсүүлэх ажилдаа шамдаж буй юм байна. УИХ-ын гишүүн З.Энхболд холбоог тэргүүлж, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Д.Ганхуяг, О.Одхүү, Ц.Баярсайхан нар дэд ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Тэд www.dcu.mn гэсэн өөрийн вэб хуудсаа нээж, хуудсаар гишүүдээ бүртгэж эхэлжээ. Ардчилсан хүчний холбоог дэмжиж, гишүүнээр элсэхийг хүсэгчид цөөнгүй байгаа бололтой.
Сэтгүүлч ts8060
