Үйл явдал1 мин унших

Хэвлэл мэдээллийнхэн ЭМЯ-наас шагналаа гардаж авлаа

Хэвлэл мэдээллийнхэн ЭМЯ-наас шагналаа гардаж авлаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд томуугийн А хүрээний H1 N1 томуугийн цар тахлын тухай мэдээлэл өгч байсан билээ. Тэр тусмаа үнэн бодит мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхэд идэвхи санаачлага гаргасан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг ЭМЯ-наас шагнаж урамшууллаа.

Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Боловсрол” телевиз,”Ийгль” телевиз, “Хурд” агентлаг, “Бест 98,5” радио, “МОНЦАМЭ мэдээ” сонин, “Өдрийн шуудан” сонин, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас ТВ-5 телевизийн сурвалжлагч Э.Дагиймаа, “Преспектив” студийн сурвалжлагч Б.Жаргалмаа, МҮОНР-ийн сурвалжлагч Ц.Сосорбурам, “Хурд” агентлагийн сурвалжлагч А.Батзул. “Ардын эрх“ сонины сурвалжлагч Б.Гандолгор, “Үнэн” сонины сурвалжлагч Б.Даариймаа нар шагнал хүртэв. Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гардуулж баяр хүргэлээ.

Сэтгүүлч ts8060