Үйл явдал1 мин унших

Сар шинээр хулгай гарсангүй

Сар шинээр хулгай гарсангүй
Нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр цагдаагийн ажилчид ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа ажээ.

Өнөөдрийн 09.00-14.00 хүртэл нийт 70 дуудлага нийслэлийн Цагдаагийн газрын 102 дугаарын утсанд иржээ. Эдгээрийн хоёр нь хүн нас барсан дуудлага байсан аж. Харин бусад нь согтуугаар агсам тавьсан, хоорондоо зодолдсон зэрэг дуудлага байсан байна.

Цагдаагийнхнын мэдээлснээр өнөөдөр хулгайн болон дээрмийн хэрэг гараагүй сайхан мэдээтэй байна.

Сэтгүүлч ts8060