Үйл явдал1 мин унших
Монголын төлөөлөгчдийг НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга Поол Ченгтэй уулзлаа

НҮБ-ын Статистикийн комиссын 41-р чуулганд оролцож байгаа ҮСХ-ны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга Поол Ченг Нью-Йорк хотноо тус байгууллагын төв байранд энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр НҮБ-ын Статистикийн Комиссын үйл ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ Монгол улсын Үндэсний статистикийн салбарын талаар товч мэдээллээ. Талууд энэ онд дэлхийн статистикийн өдрийг 10 сарын 20-ны өдөр олон улсын хэмжээнд анх удаагаа тэмдэглэх гэж байгаатай холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

Монгол улсад явагдах Хүн ам, орон сууцны тооллогын тов өөрчлөгдсөн тухай танилцуулав. Мөн бэлтгэл ажил төлөвлөгдсөний дагуу хэвийн явагдаж буй талаар мэдээлэл хийсэн байна. НҮБ-ын Статистикийн Хэлтэс болон Монгол улсын Үндэсний Статистикын Хорооны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй, үр ашигтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд харилцан илэрхийлсэн байна.
Сэтгүүлч ts8060