Үйл явдал1 мин унших

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн холболтын төмөр замын ажил энэ сард эхэлнэ

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн холболтын төмөр замын ажил энэ сард эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун босоо буюу Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг Нарийнсухайтын төмөр зам ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Бүтээн байгуулалтын ажлыг энэ 5 дугаар сардаа эхлүүлж, энэ оны 10 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Энэхүү гол төмөр замын нийт урт нь 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км байх юм.

Хувийн хэвшлийн 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ төмөр замыг барьж, 6 жилийн хугацаанд ашигласны дараа Монголын төмөр зам компанид 100 хувь төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй юм.

Одоогийн байдлаар баруун босоо төмөр зам буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих сонгон шалгаруулалт дууссан. Барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн мухар төмөр замын холболтын төмөр замыг барих ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалт явуулж, БНХАУ-ын Төмөр замын 2-р товчоо шалгараад байна.
Түүнчлэн, зүүн босоо чиглэлийн Хөөт-Бичигт-Зүүнхатавч чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээг ирэх 6 дугаар сард хийнэ.
ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨРЗАМ БАРИГДСАНААР МУХАР ЗАМУУД МУХАРДЛААС ГАРНА. ЗҮҮН БАРУУН БОСОО ТӨМӨР ЗАМУУДЫГ БАРЬЖ УРД ХОЙД ХӨРШ, АЗИ ЕВРОПЫГ ХОЛБОСОН ТӨМӨР ЗАМЫН КОРИДОРОО НЭМНЭ.

Сэтгүүлч Hongorsaikhan

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009